Анх уурын хөлөг онгоц патентлагдав

Уурын эрчим хүчтэй хөлөг онгоцны үйлдвэрлэлийн хувьсгал эртнээс бэлтгэгдэж иржээ.Хамгийн анх энэ санааг франц физикч Дени Папен гаргасан гэдэг. Жеймс Уаттын уурын машин гарч ирэхээс 90 жилийн өмнө Папен уурын хөдөлгүүрийн загвар дээр ажиллаж байв. 1707 онд Папен сэлүүрийн дугуйтай уурын хөлөг бүтээсэн гэхээс өөр мэдээлэл бараг байдаггүй. Амжилттай туршсан түүний хөлөг онгоцыг ажилгүй болно гэж айсан завьчид эвдэлсэн гэх яриа бий.Гучин жилийн дараа Папены туршилтыг Английн Жонатан Халлс үргэлжлүүлэв. Түүний хөдөлгүүр хэтэрхий их жинтэй байснаас анхны хөлөг нь зүгээр л живсэн байлаа.
Зохион бүтээгчид 19-р зууны эхээр л жинхэнэ амжилттай учрав. 1802 онд шотланд Уильям Саймингтон "Шарлотта Дундас" нэртэй уурын хөлгийг танилцуулсан ба үүнээс таван жилийн дараа америк зохион бүтээгч Роберт Фултон "Клермонт" гэдэг анхны арилжааны уурын хөлөг онгоцыг бүтээв.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 660 он–Кюсю арлын уугуул, өөрийн гарлын эхээр нарны бурхан Аматэрасүг нэрлэсэн Жиммү Ямато улсыг байлдан дагуулж өнөөгийн Японы хаадын овгийг үүсгэжээ. Энэ өдөр нь Япон улс байгуулагдсаны баяр болдог ба 1336 оноос самурайн “Кигенсэцү” гэх баяр болгон тэмдэглэгдэж ирэв.

МЭ 55 он- Ромын эзэнт гүрний хаанаар Неро өргөмжлөгджээ.
1794 он- АНУ-ын Сенатын танхим олон нийтэд нээлттэйгээр анхны хуралдаанаа хийжээ.
1826 он- Лондон хотын их сургууль албан ёсоор байгуулагджээ.
1861 он- АНУ-ын Төлөөлөгчдийн танхим улс орон даяар боол тээвэрлэхэд хатуу хяналт тавьж байхаар болжээ.
1889 он- Японы Мейжи эриний хууль тогтоогчдын хоёр танхимт хурлыг 1890 оноос хойш зарлан хуралдуулахаар болов.
1903 он - Алдарт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн 9-р симфони Австрийн Вена хотод анх удаа тоглогдов.
1919 он- Германы Ерөнхийлөгчөөр Фридрих Эберт сонгогджээ.
Италийн хаант улс, Ватикантай Латераны гэрээ байгуулав

1929 онд Латераны гэрээ ёсоор тусгаар тогтнолоо олсноос хойш Ромын Католик Сүмээр удирдуулж ирсэн. Ромын Католик сүм, Ариун Сэнтийн албан ёсны хэл нь латин хэл харин Ватикан хот-улсын албан ёсны хэл нь итали хэл юм.
Ромын Пап нь 756 оноос 1860 он хүртэл төв Италийг захирдаг байсан бөгөөд 1860 онд газар нутгийн ихэнхийг Италийн вант улс хураан аваад, Ром хотын төвд үлдсэн байсан газар нутаг нь ч 1870 онд үгүй болсон байсан нь 1929 онд сэргэсэн гэж хэлж болно. Төрийн тэргүүн нь Ромын пап юм.
1938 он- Английн алдарт BBC телевизээр дэлхийн хамгийн анхны шинжлэх ухааны уран зөгнөлт "R.U.R" нэвтрүүлэг цацагдаж, роботын тухай анхлан хөнджээ.
1964 он- Киприйн Лимассол хотод Турк, Грекийн арми тулалдаж эхэлжээ.
1971 он - АНУ, Их Британи, ЗХУ тэргүүтэй 87 улс далайн усанд цөмийн зэвсэг туршихыг хориглосон гэрээнд нэгджээ.
1973 он- Вьетнамын дайн: АНУ-ын олзны цэргүүд суллагдав.
1978 он- Хятадын засгийн газар Аристотель, Вильям Шекспир, Чарльз Дикенсийн бүх зохиолыг хориглов.
1979 он- Ираны хувьсгал болж аяатолла Рухолла Хомейнийн удирдлага дор Исламын төрт ёс бүрэлдэн бий болов.
1990 он - Өмнөд Африкийн Кейптаун хотод байрлах Виктор Верстерийн шоронгоос 27 жил хоригдсоныхоо дараа Нельсон Мандела суллагджээ.
1997 он- Хаббл сансарын дуран авайг ашиглаж эхэлжээ.
2011 он- Хосни Мубаракыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал Египет даяар өрнөж эхлэв. Үүнээс 18 өдрийн дараа Хосни Мубарак албан тушаалаасаа буусан юм.
2013 он – Ватиканы хамбын зөвлөл Ромын пап XVI Бенедиктийн эрх ямбаасаа татгалзах хүсэлтийг хүлээн авчээ.