В.Путин: Дэлхийн аюулгүй байдалд сорилт тулгарлаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Дэлхийн цэрэг дайны хяналт, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх системд өрсөлдөөн, сорилт тулгарлаа. ОХУ улс төр, гадаад харилцааны аргаар Сирийн асуудал зэрэг дэлхийн болон бүс нутгийн хямралын асуудлыг дорвитой зохицуулахын төлөө үргэлжлэн хичээн зүтгэнэ" гэжээ.

Хоёрдугаар сарын 10 ОХУ-ын дипломатчидын өдөр юм. В.Путин дипломатчидын өдөрт зориулж бичсэн баярын захидалдаа "Одоо дэлхий дахины аюулгүй байдал, дэлхийн дэг журамд ноцтой сорилт тулгарч байна. ОХУ-ын гадаад харилцааны салбар хүнд үүрэг хүлээлээ. Үүнд олон улсын хуулийн үндсэн зарчмыг идэвхтэй хамгаалах, НҮБ-ын гүйцэтгэх гол үүргийг хамгаалан олон улсын хамтын нийгэмлэгтэй нэгдэн терроризмын заналхийллийг даван туулах зэрэг багтаж байна. Оросын тал Сирийн энх тайвны үйл явцыг ахиулж, улс төр, гадаад харилцааны аргаар бусад хямралын асуудлыг дорвитой зохицуулна" хэмээн онцолсон байна.

Мөн ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров "АНУ зэрэг барууны зарим орон ОХУ-ыг дэлхийг эзэрхэх санаархлын гол саадын нэг гэж үзэж байна. Одоо байгаа асуудлаар хамтран ажиллахад Оросын тал бэлэн байна. Гэвч иймэрхүү хамтын ажиллагаа хуйвалдаанаар урьтал болгож болохгүй. Талууд эрх тэгш, харилцан ашигтай, харилцан хүндэтгэсний үндсэн дээр яриа хэлцэл өрнүүлэх ёстой" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)