"Сахалин-2019" өвлийн спортын анхдугаар наадам эхэлжээ

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж буй билээ. Өчигдөр "Сахалин-2019" наадам албан ёсоор хөшгөө нээж, нээлтийн ёслолд Азийн олимпын зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1000 гаруй тамирчин оролцжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Афин-2004" олимпийн наадмын хүрэл медальт, "Азийн хүүхдүүд-2000" наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар "Сахалин-2019" наадмын тугийг хүндэтгэлтэйгээр залах ажиллагаанд оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын тамирчид гараагаа эхлүүлжээ. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус орсон байна. Монголын гүйлтийн цанын тамирчдын гол төрөл болох холын зайн төрлүүд маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Пөөх, 60-аад нөхдүүд уралдахад 50хэд орчимд ирдэг ийм тэмцээнд оролцох хэрэг байна уу? Тэгээд энэ нь Оросын хязгаар нутгийн бүсийн жижигхээн тэмцээн. Спортынхны удирдлага тал дээр төлөвлөлт, хэрэгжүүлэлт тун муу байна. Энүүхэн хилийн цаадах тэмцээнд явахад нэг их зардал гараагүй байх л даа. Ер нь цана, тэшүүрээр бид амжилт гаргах бүрэн боломжтой. Швэйцар ч юм уу, Австри, эсвэл Финланд, Норвеги гэх мэт улсын өвлийн спортын холбоодтой ярьж хамтын ажиллагааны гэрээ хийж болно. Тэдний бүрэн санхүүжилттэйгээр цана болон тэшүүрийн хэд хэдэн төрлөөр нийт 20-иод хүүхдийг 3-4 жилийн хугацаатай явуулаад хичээллүүлэх юм бол олимпын наадамд медаль авах хэмжээний тамирчид 8-10 жилийн дараа гараад л ирнэ. Ийм зорилгоор авьяас чадвар бүхий мөн тэвчээртэй, ухаалаг 8-10 насны хүүхдүүдээс шилж аваад л явуулчих хэрэгтэй.

    0 0 Хариу бичих