Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалт Ханойд болно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн твиттер хуудсандаа "АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалт хоёрдугаар сарын 27, 28-нд Вьетнамын нийслэл Ханой хотод болно" гэж жиргэжээ. Д.Трамп БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай уулзаж, энх тайвны үйл хэргийг дэмжихийг хүсэж буйгаа илэрхийлээд, БНАСАУ Ким Жон Уны удирдлагаар эдийн засгийн хүчирхэг гүрэн болно. Саяхан БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигений Умард Солонгосын талтай Пхеньянд хийсэн уулзалт үр дүнтэй, бүтээлч уур амьсгалтай уулзалт болсон гэжээ.

АНУ-ын Төрийн департамент мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ Стивен Биген хоёрдугаар сарын 6-8-нд Умард Солонгост айлчлах үедээ БНАСАУ-ын албаны хүмүүстэй хоёр орны удирдагчдын Сингапур дахь уулзалтын үеэр өгсөн амлалтыг биелүүлэх талаар хэлэлцэж, хоёр орны удирдагчдын хоёр дахь уулзалтаас өмнө дахин уулзахаар тохиролцсон гэжээ.

Нэгдүгээр сарын 31-нд Стивен Биген "АНУ-ын тал хоёр орны удирдагчдын хоёр дахь уулзалтаас өмнө олон бодит үр дүнд хүрч, хэлэлцээр хийх маршрутын талаар тохиролцоонд хүрэх, мөн цөмийн зэвсэггүй болох үйл явцад АНУ-ын тал БНАСАУ-ын талын цөмийн пуужингийн төслийн талаар заавал бүрэн мэдээлэл авч, БНАСАУ-ын талтай гол бүсэд цөмийн шалгалт хийх асуудлаар тохиролцоонд хүрэхийг хүсэж байна. БНАСАУ цөмийн зэвсэггүй болох хүртэл АНУ-ын тал БНАСАУ-д тавьсан хоригоо цуцлахгүй" гэж мэдэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)