Токиогийн олимпод хоёр Солонгос хамтарч оролцох эсэхийг хэлэлцэнэ

Олон улсын олимпын хороо БНАСАУ, БНСУ-ын спортын албаны хүмүүстэй гурван талт хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгджээ. Энэ хэлэлцээгээр 2020 оны Токиогийн олимпын наадмаар хоёр Солонгосын хамтын ажиллагааны талаарх асуудлыг ярилцах юм байна. 2018 оны БНСУ-ын Пёнчаны өвлийн олимпын наадмын үеэр хоёр Солонгосын төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд хамтдаа оролцож, хамтарсан баг нь хоккейн тэмцээнд оролцсон юм.

Хоёрдугаар сарын 15-нд БНАСАУ, БНСУ-ын спортын төлөөлөгчид Лозаннад төвтэй ОУОХ-нд уулзалт хийх бөгөөд ОУОХ-той Токиогийн олимпын наадамд хоёр Солонгос хамтран оролцох асуудлын авч хэлэлцэхээр болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)