Энэ өдөр дэлхийн түүхэнд

Өнөөдөр 2019 оны 41 дэх өдөр, шинэ он хүртэл 325  хоног үлджээ. Ингээд энэ өдөр түүхэнд хэрхэн тэмдэглэгдэн үлдсэнийг сонирхуулъя.

А.С.Пушкиныг дурсах өдөр

1837 оны хоёрдугаар сарын 10-нд (хуучин тооллоор нэгдүгээр сарын 29) Оросын аугаа их яруу найрагч А.С.Пушкин таалал төгсчээ. Тэрээр Дантестай хийсэн дуэлийн улмаас авсан шархаа даалгүй хоёр хоногийн дараа 37 насандаа таалал төгссөн юм.

А.С.Пушкин 1837 оны нэгдүгээр сарын 29-нд  (Л.А.Серяковын төмөр бар зураг, 1880)

Пушкины нас барсан болон түүнийг үхэлд хүргэсэн дуэлийн тухай мэдээ тарснаар Петербургт  томоохон үймээн гарсан гэдэг.  Янз бүрийн мэдээгээр яруу найрагчтай 10-50 мянган хүмүүс салах ёслол хийсэн ажээ. Александр Сергеевичийг Святогорскийн  хийдэд нутаглуулжээ. А.С.Пушкины эмгэнэлтэйгээр  амиа алдсан өдрийн дурсгалыг орос сэхээтнүүдийн төлөөлөгчид, төр засгийнхан ба гадны зочид энэ өдөр Мойка гудамжны 12-р байрны дэргэд цугларан тэмдэглэдэг байна. Яруу найрагчийнх уг байранд амьдарч байсныг одоо музей болгожээ. “Манай яруу найргийн нар жаргалаа” гэж тухайн үед  бичиж байв. 1925 онд уг байрыг албан ёсоор А.С.Пушкины гэр музей болгосон юм. Тэр цагаас хойш яруу найрагчийн дурсгалыг хүндэтгэх хүмүүс энэ өдөр тэнд цуглардаг уламжлалтай болжээ. 

Индүү анх түүхэнд тэмдэглэгдсэн өдөр 

Хувцас индүүдэх хэрэгсэл аль эрт бүтээгдсэн байжээ. МЭӨ IV зуунд эртний Грект хувцас индүүлэхдээ гурилын мод шиг халуун төмөр гулуузыг хэрэглэж байсан гэдэг. Түүнээс өмнө чулууг халаагаад индүүний оронд  ашигладаг байв. Индүү гарч иртэл хайруулын тавгаас гадна гулууз маягийн төмрийг халаан ашигладаг байсан тухай мэдээ ч бий. Бага зэргээр халаасан бул чулууг ч хувцсаа индүүдэх зорилгоор ашигладаг байжээ. Үүнээс хоёр зууны дараа ихээхэн халаасан алхаар ромчууд хувцасны үрчлээгээ  арилгаж байсан гэдэг. 
 
Индүү гарч ирэхээс өмнө  хайруулын тавгийг санагдуулах эдээр хувцас индүүдэж байсан аж. Түүний хэрэглэхэд оч, цог үсэрдэг, хувцас цоо түлдэг гээд олон дутагдалтай байжээ. Бас гурлын элдүүр,  олон ховилтай хавтгай модыг үрчлээ нугалаа гаргахад ашигладаг байж.  Манайд  жижиг сажиг зүйлийг  халуун янданд  саяхан болтол индүүддэг байлаа. 
 
1636 он -  Индүүний тухай анхны баримтыг Оросын хааны ордны зарлагын данснаас олжээ. Уг бичиг 1636 оны энэ өдрөөр хаяглагдсан байв. Бүтэн цутгамал энгийн аргаар халаах төрлийн энэ индүү 10 орчим кг жинтэй таван алтын зоосны үнэтэй байжээ. 


 
XVIII  зууны үед нүүрсний индүү гарч иржээ. Одоо тийм индүүтэй хөдөө тааралдаж болно. Манай төмрийн заводын гол бүтээгдэхүүний нэг ширмэн индүү байлаа. Харин индүүдлэг нь  цаг хугацаа шаарддаг байсан юм.   
Бас уурын усан онгоц шиг яндантай индүү байсан гэдэг. XIX зууны сүүлчээр нүүрсээр халах, байгалийн хий ашиглах мөн дэнлүү шиг спиртийн зэрэг олон янзын индүү гарч ирсэн байна. Түүнийг халаахын тулд  одоогийн хийн плита шиг ажиллуулах ёстой байжээ. Энэ индүү гал түймрийн осол ихтэй байв. Бас дэлбэрэх эрсдэлтэй. 
XX  зууны эхээр арай аюул багатай спиртийн индүү гарч ирснийг тухайн үеийн сонин сэтгүүлийн рекламаас харж болно. Гэхдээ спирт үнэтэй ховор тул ийм индүү хэрэглээнд өргөн нэвтэрсэнгүй. Нэг удаагийн индүүдлэгээр нэг шилэн аяга спирт зарлагддаг байв. 
Индүү урт хугацаанд нийтийн хүртээл болж чадаагүй аж. Тухайлбал, спиртийн индүүг сүрэг хониор авч болох үнэтэй байжээ. Мөн өнгөт металлыг гадагш зөөхийн тулд хөнгөн цагаанаар хийсэн индүү ч байлаа. Оёдолчныг индүүгүйгэр төсөөлөх аргагүй. “Оёдолчин  муухай болгож, индүү түүнийг засдаг” гэх хэллэг хүртэл гарч ирсэн байна. 


Ханцуйны индүүнүүд


Ханцуй, мөр, суганы хэсгийн  илүүрүүд. Цахилгаан гарч ирсний дараа өнгөөгийн бидний хэрэглээний цахилгаан индүүнүүд гарч иржээ.


Энэ өдөр түүхэнд 

1258 он - Монголын эзэнт гүрний цэрэг Аббасидийн Халифатад довтолон эзэлж мөхөөжээ.

1870 он - Дэлхийн христийн залуу эмэгтэйчүүдийн холбоо Нью-Йорк хотноо байгуулагджээ.

1912 он - Богд хааны зарлигаар Шүүх яамны дэд сайд, Засагт хан аймгийн засаг хошууны бэйс Гончигдамбыг Баруун хязгаарын сайдын тушаалд томилов.

1923  он - АНУ-ын Техас мужийн Лаббок хотод Техасын технологийн их сургууль байгуулагдав.

1933 он - АНУ-ын Нью-Йорк хотын "Медисон Сквер Гарден" ордонд болсон боксын тэмцээнд  Примо Карнера Эрни Шаафыг хүнд цохилтоор буулган авав. Энэ тоглолтоос хойш дөрөв хоногийн дараа Эрни Шааф нас барсан байна.

1940 он – Гитлертэй тохиролцсоны дагуу Польшийн зүүн хэсгийг эзлэн авсан ЗХУ-ын удирдлагууд нутгийн иргэдийг Сибирь рүү цөлж эхэлжээ.

1942 он - АНУ-д "алтан бичлэг" гэх цолыг  анхлан хүртсэн "Шаттанүүга Чоо Чоо" дуу цацагдаж эхлэв.

1947 он - Кристиан Диор загварын шинэ цуглуулгаа худалдаанд гаргав. Урт банзал, задгай энгэр, мөр ил гарсан загвар нь загварын чиг хандлагыг өөрчилжээ.

1967 он - АНУ-ын Конгресс үндсэн хуулиндаа 25 дахь нэмэлт өөрчлөлт оруулав.

1972 он - Рас Аль Хаймахын эмирын улс Арабын нэгдсэн Эмиратад нэгдсэнээр одоогийн долоон эмир бүхий улс бий болжээ.

1984 он - Кенийн цэргийнхэн хүн төрөлхтөний эсрэг хэрцгий хядлагыг үйлдэв. Кенийн зүүн хойд хэсэгт орших Вагалиа тосгон дахь 5000 гаруй хүнийг  тэд хоморголон хөнөөжээ.

1989 он - АНУ-ын Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны даргаар Рон Браун сонгогджээ. Тэрээр Америкийн голлох намын бодлогыг зангидсан анхны хар арьст хүн болсон билээ.

1996 он - IBM компанийн супер хүчин чадал бүхий компьютер дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг буулган авчээ.

Гайхамшигт загас шинэ нээлт хийхэд тусалжээ

 Патагоны соёот. Фото: gurmefood.ru 
2003 он - Туршлагатай загасчин  Олаф Сольскер Гренландын баруун эргээс өмнө тааралдаж байгаагүй нэг сонин загас барьсан байна. Уг загасыг Копенгены их сургуулийн эрдэмтэн Петер Меллерт явуулжээ.
Патагоны соёот нэрээр алдартай Dissotichus eleginoides гэдэг загас болохыг тэр тогтоосон ба загас өмнө нь Урагвайн хойд эрэг хавиас баригдаж байсан гэнэ.Гэтэл тэр загас амьдардаг газраасаа 10000 км-ийн алсад 1300 метрийн гүнээс баригджээ.
Chilean Sea Bass (чилийн сибас) буюу латин нэрээр Dissostichus eleginoides загас нь нототенийн гэх аймагт хамрагддаг ба  50–3850 метрийн гүнд 11 градусаас  ихгүй хүйтэн усанд амьдардаг. Будлиан гаргахгүйн улмаас патагоны соёот гэсэн давхар нэртэй. Түүний цагаан мах нь хамгийн амттайд тооцогддог ажээ. Хоолны хорхойтнууд түүнийг “цагаан алт” гэж нэрлэдэг аж. Эрдэмтэд энэ загас далайн хүйтэн усны урсгалаар халуун орны далай тэнгисийг туулсан гэж үзэж байгаа ба уг загас дундуураа халуун бүсийн далайгаар тусгаарлагдсан ч  дэлхийн хоёр туйлын ойролцоо амьдарч чадна гэсэн нээлтийг хийжээ. Энэ нээлтийг хоёрдугаар сарын 10-нд хэвлэлээр анх гаргасан юм байна.

2016 он - Өмнөд Солонгосын тал Кесоны аж үйлдвэрийн паркын үйл ажиллагааг зогсоожээ. Хойд Солонгосын тал "Кванмёнсон-4" тив алгасан нисэх зөөгч пуужинг  хөөргөснөөс болж энэхүү шийдвэрийг гаргасан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Davhar bus

    0 0 Хариу бичих