Говь болон Хангайн уулархаг нутгаар цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байх ажээ. 2019 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг уншигчдадаа хүргэж байна.

 Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын нутгийн зарим газар болон Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус,  Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус,  бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)