Өнөөдөр шүдний эмч нарын олон улсын өдөр

Өнөөдөр Шүдний эмч нарын олон улсын өдөр. Энэ өдөр Шүдний эмч нарын олон улсын баярыг тэмдэглэх нь аажмаар дэлгэрч байна. Бараг гучаад жилийн турш Америкийн шүдний эмч нарын холбооны санаачилсан баярыг дэлхий нийтээр тэмдэглэж иржээ.

Хувилгаан Аполлонийн (St. Apollonia) өдрөөр шүдний эмч нарын баярыг тэмдэглэдэг нь түүний нэрийг дуудахад шүдний өвчин зайлдаг гэсэн домогтой холбоотой.

Эртний шүдний эмч нар шүд өрөмдөх анхны машинтай төстэй зүйлийг есөн мянган жилийн өмнөөс ашиглаж ирсэн гэх нээлтийг АНУ, Францын эрдэмтэд хийсэн юм. Пакистаны Белужистан мужаас олдсон 7-5,5 мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн үлдэгдэлд судалгаа шинжилгээ хийсэн тэд зарим шүд нь 1-3 мм-ийн диаметртай, 3,5 мм-ийн гүн  өрөмдлөгөтэй байсныг байсныг олж тогтоосон байв. Зарим тохиолдолд өрөмдлөг нь язгуур шүдний дотор талд хийгдсэн байв.

Сонирхолтой баримтууд 

-Шүдний эмч цаазын ял гүйцэтгэх цахилгаан сандлыг зохиожээ.

-Баруун талын шүднүүд  хоолны ихэнхийг жажилдаг.

-ХХ зуунд хиймэл шүд хуримын  алдартай бэлэг гэж  британичууд тооцож иржээ.

-Дэлхийн хүмүүсийн 12% нь шүдний цахилгаан сойз хэрэглэдэг.

-Шүдэнд хамгийн аюултай спорт нь хоккей. Хоккейчдын 68 хувь нь карьертаа наад зах нь нэг шүднээсээ салсан байдаг.

-Хүний шүд 1000 ºС температурыг  даван  тэснэ.

-Дундад зууны үед өвсөн шүдэндээ мэлхий уяж “эмчилдэг" байжээ.

-Норвегид шүдний банк бий. Түүнд хүүхдийн 100 мянган сүүн шүд хадгалагдаж байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)