Монгол Улсын далбаатай онгоц живж байсныг гаргажээ

Монголын далбаатай ачааны хөлөг Дон мөрөнд живж байсныг татаж гаргажээ. Энэ талаар Ростов дахь Онцгой байдлын албанаас мэдээлснийг Тасс агентлаг дамжуулжээ. 

Лев Солдатав нэртэй ачааны хөлөг онгоц Монгол Улсын далбаан дор хуурай ачаа тээвэрлэдэг байжээ.  Онцгой байдлын албанаас тус мөрний Елизаветийн зөрлөг гэх газарт шигдсэн уг хөлгийг 2 онгоцоор татуулан боомтод авчирсан байна. Хөлгийн багийнханд аюул учраагүй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан гэжээ. 

Нэмж мэдээлэхэд, Далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцуудад зөвхөн далбаагаа ашиглуулж орлого олох хэлбэрээр оролцдог байна.

Гадаад дахь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд 2018 оны эцсийн байдлаар нийтдээ 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. uulhun yum be

    0 0 Хариу бичих
  2. Тэр мөнгийг төр засагт гарсан манангийн хулгайч луйварчидын оффшор дансанд орж байгаа

    0 0 Хариу бичих
  3. Тэр мөнгийг төр засагт гарсан манангийн хулгайч луйварчидын оффшор дансанд орж байгаа

    0 0 Хариу бичих
  4. Тэр мөнгө хаана байна вэ?

    0 0 Хариу бичих
    • Халамж хүүхдийн мөнгөн хэлбэрээр чиний ходоодонд орсон

      0 0
  5. Тэр мөнгө хаачив

    2 0 Хариу бичих