3D хэвлэгчээр хэвлэсэн ган гавлыг нохойд шилжүүлэн суулгажээ

Канадын эрдэмтэд дэлхийд анх удаа 3D хэвлэгч машин ашиглан ган гавлын яс “хэвлэжээ”. Эрдэмтэд уг бүтээлээ тархины хорт хавдрын улмаас гавлын яс нь гэмтсэн нохойд шилжүүлэн суулгасан байна. Такс үүлдрийн, есөн настай нохойн тархинд хавдар үүсэн гавлын ясыг нь ноцтой гэмтээсэн оношийг эмч нар тавьсан юм.

Нохойгоо аврахыг хүссэн эздийн захиалгаар энэхүү хиймэл гавлыг бүтээн амьтанд суулгах хагалгааг хийсэн бөгөөд дөрөв цаг үргэлжилсэн мэс ажиллагаа амжилттай болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хөөрхий энэ муу нохой юу болоод өнгөрснийг мэдэж байгаа болов уу. Үгүй л байхаа даа, баахан унтаж байгаад бослоо гэсэн шүү юм бодож буй биз. Нохой бол тэгээд хоол л толгойд нь эргэлдэж байдаг, ердөө хоол идэх гэж л төрсөн өрөвдөм амьтан шүү дээ, зайлуул.

    0 0 Хариу бичих
    • Hamgiin uhaantai amitan nohoi biz dee

      0 0
    • Нохойны бодол уншдаг агуу юм бэ

      2 0