FaceTime хэрэглэгчдээ хуучин аппликэйшнээ устган дахин татахыг хүсэв

Apple-ийн видео дуудлагын аппликэйшн FaceTime-ийн алдаа илэрч шуугиан дэгдээгээд удаагүй байна. Олон сая хэрэглэгчдээ цочролд оруулсан FaceTime-ийнхан хэрэглэгчдээсээ хүлцэл өчин аппликэйшнийхээ алдааг зассан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. iOS 12.1 дээр FaceTime-аар дуудлага хийн залгахад  эсрэг хүн нь дуудлагаа аваагүй байхад микрофон нь ажиллаж, дууг нь сонсох боломжтой байсныг  14 настай хүү санамсаргүйгээр олж мэдсэн байна. Хүү FaceTime-ийн уг алдааг  Apple компанийханд мэдэгдсэн бөгөөд тус компаниас групп дуудлагын нэмэлтийг зогсоож, улмаар алдаагаа зассан гэдгээ зарласан юм. Мөн хэрэглэгчдээ хуучин аппликэйшнээ устган засч шинэчилсэн хувилбарыг татаж авахыг санал болгоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)