DC Comics дараагийн Бэтманы киноны цацагдах хугацааг зарлав. "War of The Planet Of The Apes"-ийн найруулагч М.Рийвзийн бүтээж буй уг кино 2021 оны гуравдугаар сарын 25-нд нээлтээ хийхээр товложээ. Гэхдээ тус кинонд Бэтманы залуу үеийн түүхийг харуулах учир өнөөгийн Бэтманы Бен Аффлек тоглохгүй бөгөөд орны жүжигчин нь хэн байх вэ гэдэг нь тодорхогүй хэвээр байгаа юм. Зарим шар мэдээний сайтууд дээр залуу Бэтманы дүрийг бүтээхэд хамгийн тохирох дүр нь  Роберт Паттисон гэж бичиж эхэлсэн бөгөөд эх сурвалжууд түүнийг дүрийн сонгон шалгаруулалтанд орно гэдгийг мэдэгджээ. Цус сорогч залуу эгэл бүсгүйд дурладаг Twilight кинонд тоглож олонд танигдсан жүжигчин Роберт Паттинсон кинонд дүр бүтээлгүй олон жил өнжсөн билээ.