Монголын таэквондочид "Токио 2020"-ийн эрх авлаа

Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулсан пара таэквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчид 1 алт, 1 мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр медаль хүртсэн 2 тамирчин “Токио 2020” паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон гэсэн үг юм. “Токио 2020” паралимпийн наадамд оролцох эрх олгох хариуцлагатай тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцсон байна.

Эрэгтэйчүүдийн к44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн. Энэ нь түүний ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн к44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медалийн эзэн болсон бөгөөд тэрбээр өнгөрсөн жил дэлхийн аварга болж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)