Хилийн боомтууд маргаашнаас ажиллаж эхэлнэ

"Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай" Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2019 оны хоёрдугаар сарын 5,6,7 -нд буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр "Цагаан сар"-ын баяр тохиож байгаа тул ажиллахгүй. Эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж байгаа. Боомтууд харин маргаашнаас эхлэн ажиллах юм.

Дашрамд дурдахад, хилийн боомтууд Сар шинийн баяраас гадна улсын баяр наадам, олон улсын эмэгтэйчүүдийн болон хүүхдийн баярын өдөр гэх мэт олон нийтийн амралтын өдөр ажилладаггүй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)