Г.Занданшатар: Чуулган завсарласан ч УИХ, гишүүд амрахгүй

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах, ээлжит бус чуулган хуралдуулах, ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг цэгцэлж, дүгнэх, шинээр байгуулах ажлын хэсгүүдийн зорилго, үйл ажиллагаа юунд чиглэх зэрэг асуудлаар санал солилцжээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Чуулган завсарлалаа гээд УИХ, гишүүд амрахгүй. УИХ бол байнгын ажиллагаатай парламент. Ард түмнээсээ мандат авсан гишүүд ард түмэнтэйгээ уулзаж, ойрын үед УИХ-аар авч хэлэлцэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсох ёстой. Судалгаагаар УИХ-ын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг  дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна.

Түүнчлэн Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, хянан шалгасан дүн, цэрэг, армийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг ч бас ярилцах ёстой.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын багц хуулиуд, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэн шаардлагатай, хойшлуулшгүй зохицуулалт хийх шаардлагатай хуулиудыг хэлэлцүүлэх бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байна" гэжээ.

        


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. УИХ-ын гишүүд тойрогтоо ажилладаг гэж бодож байна уу, үгүй шүү. Тиймээс хурлаа хийж хуримтлагдсан асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. Ug ni ih hurliin erhem gishuud busdiin adiliar ajillasan jildee nogdoh amraltiig zavsarlagiinhaa ueer edleed uldsen hugataandaa hiih yum hiij l baih bus uu?! Ih hurliin tanhimiig heruuliin, hudal tsuu ug bolovsruulj taraah har uild oroilon oroltson Nyambaatar,Oyun-Erdene nariig Zandanshatar humuujuulj chadah uu?! Sursan zan hetsuudee"suraar boolj boldoggui"gedeg yum. Ene meteer bolgoomjloh humuus 40 bii shuu!!! Uzel bodliin unet zuilee JDU-iin zeeleer naimaltssan yaduuhan 40 gishuun gemtei gemtei shuu

    0 0 Хариу бичих
    • Eronhiilogchiin saya sanaachilsan gants hund zoriulsan nemelt oorchlol tuudiig odoo tsutslah yum uu??? Populist gishuun Oyun-Erdeniig es zui shiitgel onooh uu?!esvel eronhiilogch zarlig gargaj ardiin baatar tsol ogood baatarlag tuilsiig toriinhoo orgoond hailj Oyukaag myalaaj tsenguuleh uu?! kkk

      0 0
    • Eronhiilogchiin saya sanaachilsan gants hund zoriulsan nemelt oorchlol tuudiig odoo tsutslah yum uu??? Populist gishuun Oyun-Erdeniig es zui shiitgel onooh uu?!esvel eronhiilogch zarlig gargaj ardiin baatar tsol ogood baatarlag tuilsiig toriinhoo orgoond hailj Oyukaag myalaaj tsenguuleh uu?! kkk

      0 0
    • Ulsiin ih hurliin tuhai. Ulsiin ih hurliin degiin tuhai huulind gants hund zoriulj oruulsan nemeltee tsulah gej baigaa hereg uu?! kkk Hen gedeg yamar erh ashigtai hun deer zalarna tuund zoriuljhuulia oorchlood baisnaas eroosoo huulihui uls bolchihson shuuhan amar yum bish uu

      0 0
    • Ulsiin ih hurliin tuhai. Ulsiin ih hurliin degiin tuhai huulind gants hund zoriulj oruulsan nemeltee tsulah gej baigaa hereg uu?! kkk Hen gedeg yamar erh ashigtai hun deer zalarna tuund zoriuljhuulia oorchlood baisnaas eroosoo huulihui uls bolchihson shuuhan amar yum bish uu

      0 0
  3. Hajuuhand tani undes notolgoogui tsuu taraadag uugeeree chadmag ajilj sursan Oyun-Erdene baina daa.Uuneesee jaahna tservuuhen shig yavahgui bol dagaj daldagnaj baigaad araas ni selemeddeg er gedgiig sanaj baigaa bizdee.

    0 0 Хариу бичих
    • Oyun-Erdene ch suudal ni deeshleed kkksetgel hangaluun shinelj baih shig gee he he

      0 0
    • Oyun-Erdene ch suudal ni deeshleed kkksetgel hangaluun shinelj baih shig gee he he

      0 0