Гашуунсухайт боомтоор 8046 тээврийн машин нэвтэрчээ

Гашуунсухайт боомтоор энэ оны нэгдүгээр сарын байдлаар нүүрс тээврийн 8046 машин нэвтрэн гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2299 машинаар илүү байгаа үзүүлэлт юм байна. 

Нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид болон жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах талаар шаардлагатай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)