Жэйсон Момоа “Галзуу хурд” кинонд дүр бүтээнэ

Жүжигчин Жэйсон Момоаг Fast&Furious киноны дараагийн ангид дүр бүтээнэ гэж Двэйн Жонсон мэдэгджээ. Двэйн Жонсон “Aquaman-ын од Момоа Fast&Furios бүтээлийн 4 дэх ангид дүр бүтээх нь тодорхой болсон” гэж өөрийн сошиал хуудсанд бичжээ. Двэйн Жонсон, Жэйсон Стэтхэм нар урьдын адил киноны гол дүрийг бүтээж, харин Роман Рэйжнсийн бүтээх байсан  дүр Момоад шилжсэн аж. “Момоаг өөрсдийн бүтээлд оролцуулах хүсэл эртнээс байсан ч түүний хуваарь хэтэрхий шахуу, манай бүтээлд тоглох чөлөө гаралгүй өдийг хүрсэн. Харин одоо л Момоа бид хоёрын ярилцсан тэр боломж бүрдлээ” гэж Двэйн Жонсон өөрийн Инстаграм хуудаснаа нийтэлжээ.

Холливүүдийн сайхан залуусын нэг, залуу од Жэйсон Момоа Fast&Furious бүтээлд эерэг, сөрөг дүрийн алийг бүтээхийг нь нууц байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)