Гадаад худалдаа 23 хувиар өсжээ

Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн олон үзүүлэлт өсөлттэй гарсан. Түүний нэг нь гадаад худалдааны эргэлт юм. Тухайлбал, манай улсын гадаад худалдааны эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оноос 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр гадаад худалдаа 1.1 тэрбумын ашигтай гарчээ.

Манай улс уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь эргээд сул тал болдог. Тиймээс гадаад худалдаагаа уул уурхайгаас бусад салбарын экспортод түлхүү чиглүүлэх бодлогыг өнгөрсөн оноос барьж эхэлсэн түүний хүрээнд махны экспорт харьцангуй өссөн юм.

Тухайлбал, өнгөрсөн онд манай улс ОХУ-д 560 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 24 мянган тонн адууны мах, Иран, Катар улсад 2472 тонн хонь, ямааны мах нийт 278 мянган  тонн мах экспортолсон. Ингэснээр 137 тэрбум төгрөг олсон. Манай улс сүүлийн таван жилд 48.4 мянган тонн түүхий мах, 766 тонн махан бүтээгдэхүүн экспортолжээ. Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэхийг зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улсын махны экспорт нэмэгдэж, 2017-2018 онд 28 мянган тонн үхрийн мах, 43 гаруй мянган тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн.

Дашрамд дурдахад, 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн байхад гадаад худалдааны бараа эргэлт 11 тэрбум ам.долларт хүрсэн юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)