ТОЙМ: Гахай жилийн өнгө

“ТОЙМ” нохой жилийн сүүлийн дугаараа уншигч таны өмнө дэлгэж байна. Эрх баригч намд өрнөсөн эмх замбараагүй байдал, Монголын улс төрд үүссэн эрх ашгийн эрэмбийн  талаар “Богино зайны улс төрд цэг хатгая” нийтлэлээр тоймч С.Батзаяа хөндөж бичжээ.

Монгол түмэн нохой жилээ үдэж, гахай жилээ угтан авч байна. Өвлийн сар шувтарч, хаврын тэргүүн сар эхэлснийг “мэдэгдэн” айлчлан ирж буй гахай жил олон улс болоод Монголд ямар жил байх талаар тоймч Я.Баяраа хөндлөө.

Мөн утаа, эрүүл мэндийн үйлчилгээ, хүнд суртал гээд хүн амьдрахад хамгийн ээлгүй, таагүй хотоор улсын маань нийслэл Улаанбаатар шалгарах шахаад буй. Хүнээ гэсэн бодлого барьдаггүй, залуусаа дэмждэггүй энэ хотод амьдарснаас гадаад руу гэр бүлээрээ явсан нь дээр гэх бодол, сэтгэхүй олон залуусын толгойд эргэлдэх болсон. Энэ асуудлыг хөндөн “Би цагаачилмаар байна” нийтлэлийг тоймч Л.Эрдэнэжаргал бичсэн.

Түүнчлэн тоймч Х.Батсайханы “Балбын эмгэнэл буюу бөөрний тосгон” нийтлэлд ядуу дорой байдлаасаа болж хүн төрөлхтний нэгээхэн хэсэг эд эрхтнээ худалдаж амьдарч байгаа тухай, “Спорт” буланд “Монако” Головиноос болж уналтад орсон уу” нийтлэлийг хүргэж байна.

“Монголчилсон спикер”, Хятад зогсоход бид урагшилж чадах уу”, “Баделхан сайдын ам ажлын зөрүү” гэх мэт олон сонирхолтой нийтлэл “ТОЙМ”-ын шинэ дугаарт багтлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)