Сар шинийн баярт зориулсан буриад сурын харваа боллоо

Сар шинийн баярт зориулсан буриад сурын танхимын харваа өчигдөр боллоо. Харваанд 50 гаруй харваач цэц мэргээ сорьсноос эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин, дархан мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүн байр, спортын мастер Б.Нямбаяр дэд байр, даян мэргэн Б.Ёндон гутгаар байр, гоц харваач Ц.Энхчулуун дөрөвдүгээр байр, улсын мэргэн Б.Баярсайхан тавдугаар байр тус тус эзэлжээ.
Харин эмэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Пунсалдулам тэргүүн байр, спортын мастер, аймгийн мэргэн Д.Туяа-Эрдэнэ дэд байр, спортын дэд мастер Б.Сүрэнжаргал гутгаар байр тус тус эзэлсэн байна.
Буриад сурын холбооноос зохион байгуулсан энэхүү харвааг зохион байгуулахад Монголын буриадын төв холбооны Удирдах зөвлөл, зарим буриад сумдын Нутгийн зөвлөл, "Тэнгэрийн хишиг" ХХК-ийн хамт олон дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)