Нохой жилийн чансааг О.Хангай тэргүүлжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг улсын харцага Оргихын Хангай 11025 оноогоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. Ийнхүү үндэсний бөхийн нохой жилийн чансааг харцага цолтнууд тэргүүлжээ. Тэдний араас улсын аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба нар жагссан аж. Улсын начингуудыг Д.Анар тэргүүлж, чансааны зургаад бичигдсэн байна. Д.Анар начны хувьд энэ амжилтаараа тэрээр улсын арслан цолтнуудын бүгдийнх нь өмнө эрэмбэгдсэн гэсэн үг. Учир нь улсын арслангуудыг амжилтаараа тэргүүлсэн Э.Оюунболд арслан Д.Анарын дараа долдугаарт бичигджээ. Гарьд цолтнуудыг Б.Гончигдамба, заан цолтнуудыг Н.Жаргалбаяр тэргүүлжээ.

Чансаанд 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулж нийт 200 бөхийг жагсаасан байна. Ингээд чансааны эхний 50 бөхийг танилцуулж байна.

1 Оргих Хангай у.х 15015

2 Баярхүү Бат-Өлзий у.х 14914
3 Намсрайжав Батсуурь у.ав 13344
4 Пүрэв Бүрэнтөгс у.а 12035
5 Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 11025
6 Дорж Анар у.н 10585
7 Энхтөгс Оюунболд у.а 9737
8 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 9404
9 Цэдэв Содномдорж у.а 9390
10 Баатар Амарзаяа у.н 8495
11 Батнасан Гончигдамба у.г 8140
12 Батбаяр Даваа-Очир у.н 8070
13 Нэгдэл Жаргалбаяр у.з 7685
14 Мягмар Бадарч у.х 7672
15 Төрмөнх Бэгзсүрэн у.х 5650
16 Нацагсүрэн Золбоо у.х 5235
17 Дашдорж Цэрэнтогтох у.н 5072
18 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 5055
19 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.а 5042
20 Дашзэвэг Амаржаргал у.н 4780
21 Хүрэл-Очир Гантулга у.х 4670
22 Сүхбаатар Мөнхбат у.ав 4620
23 Болдбаатар Батжаргал у.н 4288
24 Дэлгэрсайхан Амарсайхан у.н 4268
25 Жаргалсайхан Чулуунбат у.н 4232
26 Бэрдмурат Серик у.н 4163
27 Шоовдор Дарханбат у.н 4125
28 Батцэнгэл Чимэдвандан у.н 3940
29 Шар Мөнгөнбаатар у.х 3925
30 Жанцан Бат-Эрдэнэ у.г 3890
31 Даваасүрэн Аззаяа а.а 3765
32 Цэрэнбат Сандагдорж а.а 3620
33 Ганпүрэв Ганбаатар а.а 3495
34 Болд Эрдэнэхүү а.х.а 3365
35 Балдиржамц Тайван а.а 3320
36 Эрдэнэбилэг Энх-Амгалан а.з 3302
37 Чотон Баянмөнх.Ч у.н 3250
38 Алтанбагана Цацабшир у.х 3230
39 Дамдин Тогтохжаргал а.а 3175
40 Лхагваа Лха-Очир у.н 3085
41 Цэдэнбазар Одбаяр у.н 3065
42 Малш Еркебулан а.а 3052
43 Шархүү Пүрэвгарьд а.а 3043
44 Жаргалсайхан Алтаншагай а.а 2980
45 Бадамсамбуу Ганхуяг у.н 2960
46 Чулуунбаатар Батчулуун у.н 2862
47 Төрөө Баасанхүү у.х 2860
48 Тогтохмэнд Сайханжаргал а.а 2820
49 Найдан Түвшинбаяр у.з 2800
50 Батзориг Батмөнх у.з 2795

 



 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Нээрэн нохойтой тестэй ч юм уу, нохой жилийн чансааг нохой бех тэргуулвээ гэж

    0 0 Хариу бичих
  2. nairaani tulamnudad bas chansaa bna aa ?buh uu ch hat daa

    0 0 Хариу бичих
  3. П.Бүрэнтөгс арслан биздээ

    0 0 Хариу бичих
    • тийм л баймаар юм

      0 0