97 настай загвар өмсөгч IMG Models агентлагтай гэрээ байгууллаа

WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Айрис Апфель дэлхийн хамгийн том загварын агентлагтай хамтран ажиллах болсноо мэдэгджээ. "Миний амьдралд шинэ үе ирж байна.Хэдийгээр загварын салбартай холбогдоод удаж байгаа ч надад хувийн төлөөлөгч менежер гэж байгаагүй.Миний нас сүүдрийг харгалзахгүйгээр байгуулсан энэ гэрээ удаан үргэлжилнэ гэдэгт итгэж байна" хэмээн 97 настай загвар өмсөгч ярьжээ.

Загвар зохион бүтээгч Томми Хилфигер түүнийг IMG Models-ийн удирдлагуудтай танилцуулж, гэрээ байгуулахыг санал болгожээ.IMG Models агентлагт өнөө цагийн шилдэг моделиуд болох эгч дүү Жижи болон Белла Хадид, Кайи Гербер, Эшли Грэм, Эльза Хоск нар харьяалагддаг юм. Агентлагийн захирал "Айрис нас бол зөвхөн тоо гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж чадна" хэмээн өгүүлжээ.

Манай гарагийн хамгийн өндөр настай загвар өмсөгч болох Айрис Апфель нь Kate Spade, MAC Cosmetics, Le Bon Marché зэрэг үнэ цэнтэй брендүүдтэй хамтран ажилладаг юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)