Эрдэнэ Зуу музей виртуал үзмэртэй болжээ

Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт орших Монголын анхны бурхны шашны хийд, өдгөө Эрдэнэ Зуу музей виртуал үзмэртэй болжээ.

Соёл, урлагийн газар МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 5 музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд Эрдэнэ Зуу музейд “Виртуал үзмэр”, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, суурилуулах ажлыг нэгдүгээр сарын 31-нд зохион байгуулж, олон нийтэд нээлттэй үзүүлсэн байна.

Эрдэнэ Зуу музей нь Монгол Улсын аялал жуулчлалын гол төв бөгөөд жилдээ 30 мянга гаруй гадаад, дотоодын үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг.

Эрдэнэ Зуу музейд Виртуал үзмэрүүдийг байршуулсан нь Монгол өв соёлыг гадаадын жуулчдаар дамжуулж олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх өргөн боломжийг нээж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хийсэн үзмэрийн хувьд баяр хүргэх нь зүйтэй. Ер нь Эрдэнэ зуугийн тухай хэлэхэд тэр хол газар явж явж очиход бөөн хогийн ургамал дүүрэн ургасан хоосон хашаа угтдаг юм билээ. Орчин үед гадаадын музейнүүд яаж ажиллаж байгааг судалж нэвтрүүлэх хэрэгтэй байна. Очиж байгаа гадаадын зочдод чихэвчний бичлэг сонсгож маш сайн тайлбар ойлголт өгч байхгүй бол орчуулагч нар яагаад ч тайлбарлаж чадахгүй ш дээ. Үүнд их мөнгө зарахгүйгээр зохион байгуулж болно сэтгэл хэрэгтэй. Тос багатай хоол, зуушаар үйлчлэх гэх мэт. Манай тостой хоол гадны байтугай бид ч өөрсдөө хурцдаад гүйлгэдэг болсон байна шүү дээ

    3 0 Хариу бичих