С.Өлзийхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэнэ

Хошин урлагийн "Шилдэг өнгө" продакшны жүжигчин Санжаахүүгийн Өлзийхүүг сар шинийн босгон дээр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнахаар болсон баярт мэдээг дуулгалаа. Энэхүү баярт мэдээг түүний хань найруулагч Ц.Хүсэлбаатар фейсбүүк хуудаснаа хуваалцжээ.

1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бүсгүй Үндэсний жүжгийн академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ.

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ юу хийдэг юун хүн бэ? Таних хүн байна уу

    0 0 Хариу бичих
  2. эхлээд нөхөрт өг. дараа нь өөрт нь өгөөчээ

    0 0 Хариу бичих