УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тэрээр ЖДҮХС-гийн зээлийн асуудалд нэр холбогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Чуулганы хуралдаанд оролцсон 55 гишүүний 38 нь буюу 69.1 хувь нь Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаас чөлөөлөхийг дэмжлээ.