Ш.Түвдэндорж: Жагсаалтын 28-аас 6-г нь нийслэлд хуваарилна

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ талаар Ш.Түвдэндорж гишүүн хэвлэлд тодруулга өгсөн байна. Тэрээр “УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож түүнд хуваарилагдах мандатын тоог тогтоож өгсөн. Нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийн жилтэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Тийм учраас нийслэлийн сонгогчдыг төлөөлөх мандатын тоо харьцангуй бага байгаа. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна. Нөгөөтэйгүүр намын жагсаалтын талаар их шүүмжлэл өрнөдөг. Тийм учраас намын жагсаалтын 28 гишүүнээс 6-г нь хасч, нийслэлийн тойргуудад хуваарилах ёстой гэж үзэж байгаа” гэжээ. Түүнчлэн сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй байх тухайд ч тайлбарласан байна. Тэрээр “Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2003 онд УИХ-аар баталсан. Энэ хөтөлбөрт “Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэсэн ч үүнийг хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. УИХ-аас баталсан хууль тогтоолоосоо илүү хүчтэй гэж би ойлгож байна. Ер нь олон үзэл баримтлал, тогтоол байдаг. Хууль гарснаар тэр нь дагаж мөрдөх бичиг баримт болдог. Тэгэхээр хуулиа дагах ёстой” гэсэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ