Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн, “Нэр дэвшигч нь улс төрд олон жил ажилласан хүн. Г.Занданшатар гишүүн УИХ-ын даргаар сонгогдсон тохиолдолд гишүүдийнхээ эв нэгдлийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэх нь зөв” гэлээ. Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)