"Нийтийн монгол шандастан" барилдаанд Х.Хаш-Эрдэнэ түрүүлжээ

Билгийн тооллын 17 дугаар жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан "Нийтийн монгол шандастан" болон өсвөрийн бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болжээ. Энэхүү барилдаанд 160 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, МУИС-ийн оюутан Б.Хаш-Эрдэнэ найм даван түрүүлж, ӨМӨЗО-ы Улаанхад хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэсэн байна. Их шөвөгт Баянзүрх дүүргийн Ч.Хүрэлбат шалгарчээ. Харин өсвөрийн бөхийн барилдаанд 28 бөх зодоглосноос Завхан аймгийн Тэс сумын харьяат Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн бөх Ц.Эрхэмбаяр үзүүрлэжээ. Их шөвөгт Төв аймгийн Заамар сумын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн харьяат Э.Тэлмүүн нар шалгарсан байна. Маргааш Бөхийн өргөөнд Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Anion nzda bar hvrgie amjilt

    0 0 Хариу бичих
  2. Уг нь шандаст хурдан хүлэг, хүчин бөх гэдэггүй бил үү, одоо шандаст бөх хүчит хурдан хүлэг гэдэг болох нь ээ, нийтийн монгол шандастан гэдэг нь одоо яг юу гэсэн үг, санаа юм бол, шандаст бөхчүүд маань л өөрсдөө ойлгож байгаа юм байлгүй дээ

    0 0 Хариу бичих