МАН-ын Удирдах зөвлөл 14.30 цагаас Ерөнхий сайдын өрөөнд хуралдсан. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх дараагийн УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэхээр оруулж ирсэн байна.
Хуралд оролцсон гишүүдийн олонх Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжжээ. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг тус намын УИХ дахь бүлэг одоо хэлэлцэх гэж байна.