МИАТ "Тулуй" нэртэй Бойнг 737 онгоцоо маргааш хүлээн авна

МИАТ компанийн захиалгаар үйлдвэрлэсэн "Boeing 737 Max-8” загварын нисэх онгоцыг АНУ-ын Сиатл хотноо хүлээн аваад байна.

МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийгээд байсан. Үүний үр дүнд дөрвөн ширхэг “В737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаас эхний агаарын хөлгийг Улаанбаатарт маргааш хүлээж авах юм. Уг онгоцыг Тулуй хэмээн нэрийджээ.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “В737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Эхнэрийнхээ дансаар 330 сая төгрөг рэкэтлэж авсан гээд байдаг нөхөр чинь онгоцны дарга болцымуу

    0 0 Хариу бичих
    • ха ха ха

      0 0
  2. ene dundah neg uguriin avilagch ene nuhduudiin dund yliigee hiij bdag bnaa,

    0 0 Хариу бичих