Ирэх баасан гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ долоо хоногийн бямба гаригийг ажлын өдөр болгосон Засгийн газрын шийдвэр гарсан.  Гэсэн хэдий ч энэ бямба гаригт тэгш, сондгойгийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Учир нь Нийслэлийн засаг даргын захирамж гарахдаа өдрүүдийг зааж өгсөн буюу 1 сарын 26, 27, 2 сарын 2,3-ны өдрүүдэд тэгш, сондгойгийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэж заасан. Харин ирэх баасан гариг буюу 2 сарын 8-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)