Багануурын уурхайгаас өнгөрсөн онд 283 мянган тонн нүүрс олборложээ

Төвийн эрчим хүчний системийн 70 хувийг нүүрсээр хангадаг Багануурын уурхай өнгөрсөн онд 283 мянган тонн нүүрс олборложээ. Ингэснээр тус компани төлөвлөгөөгөө 133 мянган тонноор давуулсан биелүүлсэн байна.

Эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд дарамт үүсгэхгүйн тулд тус уурхайн нүүрсний үнийг төрөөс тогтоодог. Тухайлбал,  тухайн уурхайн тонн нүүрсний өртөг 39036 төгрөг байхад, борлуулах үнэ 31500 төгрөг буюу найман мянган төгрөгийн алдагдалтай байна. Өнгөрсөн жил өртөг 31518 төгрөг байхад, борлуулах үнэ 29500 төгрөг байсан.  Уурхайг алдагдалтай ажиллуулахгүйн тулд энэ маягаар жил бүр нүүрсний үнийг үе шаттайгаар нэмдэг. Гэсэн ч өртөг жил бүр өсдөг нь ийнхүү орлогоосоо давдаг тухай удирдлагууд дурддаг.

Уурхайг алдагдалгүй ажиллуулахын тулд дулааны болон цахилгаан станцад борлуулж буй үнийг нэмэх, үнэ тогтоохоор Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард 132 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолд зарим зүйлийг нарийвчлан заасны нэг нь тус компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан "Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгосон зээлийн дамжуулан зээлдүүлэх гэрээний төлбөрийн "Багануур” ХК-ийн 37.7 тэрбум төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцохоор болсон. Энэхүү тогтоолд заасны үндсэн дээр тухайн уурхайн одоогийн борлуулалтын үнэ буюу 31500 төгрөгийг 35000 мянган төгрөг болговол уурхай алдагдалгүй ажиллах боломжтой гэсэн тооцооллыг мөн тэд гаргасан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. жилдээ 283 000 тонн уу? давуулан биелүүлсэн гэхээр жилдээ 150 мянган тонн олборлохоор төлөвлөж байсан уу? тэгээд бараг 2 дахин илүү олборлосон болж байна уу. Сурвалжлагч гуай асуудалаа ойлгож бич ээ. Уг нь жилдээ 6 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай. Энэ хэмжээний нүүрсийг нэг сард л гаргана.

    0 0 Хариу бичих