Алт тушаалт буурчээ

Он гарснаар Монголбанк 183 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 82 хувиар буурсан үзүүлэлт аж.

Үүнийг Төв банкны зүгээс алтны татвартай холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу рояалтийг 2.5 хувь болгосон хуулийн зохицуулалт энэ сарын 1-нээс эхлэн хүчингүй болж байгаа юм. Ингэснээр АМНАТ таван хувьд хүрсэн билээ. Татварын энэхүү зохицуулалтаас үүдэн алт тушаалт буурах эрсдэлтэйг Төв банк анхааруулаад байгаа. Татварыг асуудлыг шийдвэрлэхээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэх байсан ч салбарын сайдын саналаар хойшлуулсан юм.

Монголбанк өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ онд 21 тонн алт худалдан авахаар төлөвлөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар алтны ханш 110413 төгрөг байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 2.5 ni 5 bolsonoos gadna nemelt AMNAT 4-5% nemegdsen. Yer ni bol 2.5% ni 9-10% bolson shuu Eagle ee

    0 0 Хариу бичих
  2. Ерөнхий сайд ажлаа хийгээчээ

    0 0 Хариу бичих
  3. их наяд чинь триллион шүү хѳѳ. учиртай хадуураарай даа.

    0 0 Хариу бичих