Алт 1500 ам.долларт хүрнэ

Алтны ханш дэлхийн зах зээл дээр 1282 ам.доллар байна.  Сүүлийн саруудад ханш 1200-1300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Харин оны төгсгөлд алтны ханш 1500 ам.долларт хүрнэ гэдгийг шинжээчид дурдаад буй.  Алт нь хамгийн үнэ цэнээ алддаггүй металл тул дэлхийн улсууд эдийн засгийн хувьд тогтвортой байдлыг бий болгохын тулд алт худалдан авдаг. Өнгөрсөн оны тухайд БНХАУ хамгийн их алт хэрэглэсэн буюу 984.5 тонныг хэрэглэв. Мөн АНУ 192, Энэтхэг 848 тонн алт хэрэглэсэн байна.

Манай улсын тухайд Төв банк алт худалдан авч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын нөөц түүхэн дээд амжилтдаа хүрч 3.5 тэрбум ам.доллароор тоологдох болсон юм. Улсын төсөвт тусгаснаар алтыг унци тутамд 1262 ам.доллар байхаар төсөөлөөд Монголбанкинд тушаах алтны  нийт хэмжээг 21 тонн байхаар тооцсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Алт бол миний эх орны газрын хөрсөн гагнаас болсон баялаг билээ. Харин өвөг дээдэс маань цусаараа хамгаалж үлдэсэн эх орноо хайрлаж, хойч үедээ үлдээхдээ мал аж ахуйн түүхий эдээ дэлхий зах зээл дээр гаргаж, хэдэн үе үеээрээ амьдрах газар нутгаа авч үлдэх хэрэгтэй. Энэ бол алтаар үнэлж барашгүй эрдэнэ юм

    0 0 Хариу бичих