Цагаан сарын барилдаан Буянт ухаагийн спорт цогцолборт болно

Сар шинийн барилдаан Буянт ухаа дахь спортын ордонд зохион байгуулагдах эцсийн тов гарчээ. 
Энэ жилийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4 буюу битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт улсын өндөр цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд "Ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь нарын бөхчүүд болон хөдөлмөрийн баатар Л.Чинбат, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар нар уулзаж тодорхой асуудлуудад тохиролцоонд хүрсэн юм. Энэ хүрээнд МҮБХ-ны Их Эеийн хурлыг хоёрдугаар сарын 16-нд хийхээр тогтож, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хурлыг ахлахаар болсон билээ. Энэ үеэр монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар талууд урьдчилан тохиролцоод байсан юм. Гэвч эцсийн шийдвэр ийнхүү Буян ухаа дахь спорт цогцолборт Цагаан сарын барилдаанаа зохион байгуулах нь зүйтэй гэдэг тогтжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. buhtei holbootoi bish chinbat zvgeer boliod ug. buhiin urguund l shunaad bh ym

    0 0 Хариу бичих
  2. Бөхийн өргөөнд зөвхөн хуйрнан шуугигч явуул бас нийтийн бүжиг

    0 0 Хариу бичих
  3. Бөхчингүүд бөхийн өргөө нэртэй том жорлонгоо голоо юм болов уу, булаалдаад л алалцаад байсан

    0 0 Хариу бичих
  4. Зөв. Бөхийн өргөө чинь ямарч зогсоолгүй. Очих гэж цаг болно ирэх гэж цаг болно

    1 0 Хариу бичих
    • Тэгвэл Бөхийн өргөөг хотын гадна нүүлгэе

      0 0