Энх цагт цэрэг эрс цаг бусаар амиа алдсаар байх уу
Элдэв буудалцаан, мөргөлдөөнгүй энх цагт үүрэг гүйцэтгэж явсан хугацаат цэрэг цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гарлаа.
Цэргийн албанд мордохдоо эрүүл мэндийн үзлэгээр орсон эрүүл саруул эрс алба хааж байгаа. Гэтэл ердөө өнгөрсөн намар цэрэгт татагдсан залуу өнөөдөр амиа алдлаа.
Одоогоор түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн бол Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Зүүнбаян дахь анги дээр тийм хэрэг гарсан. Орон нутгийн цагдаа, манайхаас ажлын хэсэг үзлэг хийн шалтгааныг тодруулж байна. Цэргийн албанд цэрэг зодох, дарамтлах асуудал байх ёсгүй. Тийм зүйл байгаа бол баримттайгаар хэлээрэй. Одоогоор бидэнд албан ёсны мэдээ алга. Энэ асуудлаар үдээс хойш мэдээлэл хийнэ" гэв.
Харин талийгаачийн ар гэрийнхэн дүүг нь тухайн өдөр зодож алсан гэв. Өмнө нь ч зодуулж байсан гэдгээ ч талийгаач гэрийнхэндээ хэлж байжээ. Талийгаачийн ах "Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна" гэхэд нь баашиллаа гээд нүдэж. Хамт байсан цэргүүд нь энэ тухай хэлсэн. Дараа нь цэргийн казармд ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн" гэв.
Энэ бол талийгаачийн зодуур амсаж байсныг илтгэх гэрэл зураг. Амьд байхдаа ингэж хөхөрсөн үү гэдгийг хууль, шүүхийн байгууллга тогтоох болно.Хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагч М-ийг саатуулаад байгаа аж.
Алба хааж байгаа цэргүүд дарга нарынхаа харгислалаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг өмнө ч гарч байсан. 2017 онд л гэхэд ахлагчдаа дэглүүлсэн байлдагч арван хуруугаа хөлдөөн эрэмдэг болсон баримт бий. Мөн цэргийн сургуулилалтын үеэр дэлбэрэлтэд өртөж, нисдэг тэрэг, машинтай осолдож цаг бусаар амиа алдсан цэргийн тоо нэгээр зогсохгүй.
Энэ мэт хар бараан мэдээллээс болон эцэг эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үдэж байна. Тэд хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахааргүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо гэж үү.
Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цэргүүдийн хэрэг дээр ямар нэг хариуцлага яригддаггүйг онцлох хэрэгтэй. Яригдсан ч аль нэг албан тушаалтныг ажлаас нь шилжүүлээд л өнгөрнө. Ихэнхдээ үүрэг гүйцэтгэж явсан цэргүүд дээр л бүх ял буудаг "жамтай".Харамсалтай нь энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энэ мэт үргэлжилсээр л байх бололтой.
Зэвсэгт хүчний салбарт гарч буй шилээ дарсан ослуудад сүүлдээ малаа хариулж явсан иргэн хүртэл өртөж амиа алдсан. 2017 онд малаа хариулж явсан иргэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр амиа алдаж, бас нэг нь шархдаж эмнэлэгт хүргэгдсэн. Ослын талаар Ерөнхий сайд тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзсан байдаг.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Олон улсын сургуулилалтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” хэмээсэн.
Эндээс хэн буруутай, хэн хариуцлага хүлээхийг харж болно. Өөрөөр хэлбэл, салбарын сайд, дарга нар нь өөрсдөдөө огтхон ч хир халдаагаагүй. Үүнээс өмнөх ослууд ч ийм байдлаар шийдэгдэж ирсэн.
2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн осол гарсан. Амиа алдсан нисгэгч онгоц сүйрэхээс өмнө цахилгааны утсыг салгаж, шатахуунаа асган хамт явсан 10 хүнээ авраад өөрөө цэл залуугаараа хорвоог орхисон юм. Цаг агаар муудсанаас осолд өртсөн гэж тодорхойлсон ч буруутан нь мөн л хэн нэг дарга тушаалтан биш амьд үлдсэн хоёр нисгэгч нь болсон.
Өргөсөн тангарагтаа үнэнч байсныхаа төлөө хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан нулимс өнөөдөр хатаагүй байна.
Энх цагт эх орноо хамгаалахаар явсан цэрэг эрс зуурдаар амиа алдсаар л байх уу...
Иргэн 2019/01/25
Төр засгаараа дүүрсэн хулгайч нараа харчих..Ийм байхад улс орны ямарч салбар уналтанд орно. Тухай нэг салбар луу дайраад яахав. Энэ янзаараа удахгүй гудамжинд гараад алуулдаг болно..
0 0 Хариу бичихЗочин 2019/01/25
хөнжил гудсаа үүрээд гүйж чадахгүй юмнууддаа алтан хайрцагыг нь өгөөд явуулж бай
0 9 Хариу бичихИргэн 2019/01/25
Одооны цэргийн үзлэг гэж авах юм байхгүй болсон дөө хөөрхий сайн үзсэн ч юмгүй хальт мульт шалгасан болоод л тэгээд явуулчдаг болсон шүү дээ ямар ч албан тушаалтан өөрийнхөө хийж байгаа үүргээ ухамсартай хийвэл ядаж энэ мэт хэрэг явдал хараа хиналттай болох юм байгаамшдээ
0 0 Хариу бичихAnhbayr 2019/01/25
Ene odoo yachihsan niigem be odoo hvvgee tseregt morduulahdaa altan hairtsagiig ni uguud yawuulah shaardlagatai yu. Yasan olon genetiin zolgvi vhelvvd we. Bvr mafijaad bgaa yum bish vv. Ilerdeg heregch bhgvi bolloo
0 0 Хариу бичихИргэн 2019/01/25
Цэргийн алба бол эр хүн тэсвэр хатуужилтай, юманд нухацтай хандах, олон улсын батлан хамгаалах салбарын наад захын мэдлэгтэй болж, бие бялдраа хөгжүүлэх, хамгийн гол нь сэтгэхүйн бэлтгэлтэй болгоход бэлтгэдэг салбар. Ийм иргэн бэлтгэх гэж батлан хамгаалах салбар бдаг. Гэтэл энэ салбарын дээрээс доош бүх шатны дарга нар нь сургалтын чанар стандарт, олон улсын зэвсэгт хүчний мэдлэг мэдээлэл, орчин үеийн хөгжил, дэвшлийг судалж нэвтрүүлж жинхэнэ цэрэг хүн болоход нь сургах байтугай хэм хэмжээлшгүй хүний эрхэнд халдах эрхтэй мэт, батлан хамгаалах хүч бэлтгэх байтугай дээр үед дайсны талд олзлогдсон цэрэгт ханддаг сэтгэхүйтэй бгаа нь энэ салбарын хоцрогдол ялзрал хуучин тогтолцоотой, хууль дүрэм журам нь их ерөнхий, мэдлэггүй нь шууд харагдаж бна. Цэргийн албанд явж бгаа хүн үхэл рүүгээ явж бгаа бол хэн хүүхдээ үх гээд явуулдгийн. аль нэг хогийн онгироо дээрэлхүү жижиг ахлагч дарганцруудын хувийн бухимдлаа цэрэгтээ гаргадаг салбар болчихсон юмуу. Цэргийн дарга нарын гэрт зардлаа даалгаад амьдарч бгаа биш. Хүн амины маш ноцтой хэрэг учир жигшил зэвүүцэл хүрч бна. Нуун дарагдуулсан нь олон бгаа биз. Цэргийн албанд амь насаа алдсан бол ар гэрт нь олигтойхон дэмжлэг урт хугацаатай өгөх, 20 хүртэлх жил, бие сэтгэлээрээ хохирсон бол бүх насаар нь хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ядаж 3 дахин нэмэгдүүлснээр олгооч. Цэргийн шүүхээр хатуу яллах хэрэгтэй бүх шатны дарга нарыг нь
3 0 Хариу бичихЗочин 2019/01/25
Эрүүл бус хүн цэрэгт явуулсан эмчид хариуцлага тооцох хэрэгтэй
0 1 Хариу бичихНэгэн ээж... 2019/01/25
Үнэхээр айж байна Үнэхээр аймшигтай байна Эх орныхоо төлөө Энэ биеэ харамгүй зориулна Тангарга өргөдөггүй юм уу??? Эсвэл Эрээ цээргүй яргачингуудын гарт Эрдэнэт амиа өгөөрэй гэж Эр цэргийн албанд татдаг болсон юм уу???
1 0 Хариу бичихБаска 2019/01/25
Хэдэн цэрэгээ мэддэг,цэргийн мэрэгжилийн., хяналт шалгалт сайтай байхгүй бол хэдэн залуусаа.танхай балмад ахлагч нэртэй хэдэн нөхөд дэглээд дуусах юм байна шүү. 15000 мянган цэрэгтэй байсан . Зүүн баянд ингэж зодож нүдэж алж байгаагүй юм шүү.
1 0 Хариу бичихBoldbayr 2019/01/25
mongold torsondoo haramsjin yagaad ingeed hudlaa nuugaad bdimbe archaigv ym be hvnii ami nas neg haden haltar torognoos bolj ingeed bhda yadiin mongol hogjihgei
0 0 Хариу бичихЗочин 2019/01/25
Энэ төр засаг хэт замбараагүй болсны харгай өөрсдөө огт буруугүй эрхтэн дархтанууд болж жүжиглэж албан тушаалаасаа үхтэл зууралдаж өөрсдийн ашиг хонжоог харж улс орноо цөлмөх гэж улайрч байгаагийн тод жишээг харуулсаар Одоо та нар болноо зайлах цаг чинь болсон
1 0 Хариу бичихЗочин 2019/01/25
Хүүгээ цэрэгт явуулаагүйдээ баярлаж байна
1 0 Хариу бичихBRT 2019/01/25
Эмгэнэл! Цагдаагаас гаргасан дүгнэлт буруу байх шиг байна даа. ер нь танай Eagle мэдээ хог нийтэлдэг болжээ. Хоёрын дунд яс хаясан, эх сурвалжаар нотлогдоогүй зүйл найруулж бичдэг болж! Сэтгүүлчидээ эмнэлэгт үзүүл эсвэл мэдээний албаа шинэчлээ..!
0 2 Хариу бичихЗочин 2019/01/25
Хүний амь үрэгдчээд байхад үхсэн баасны чинь сайд удирдлага. Босоо тогтолцоогоор нь халах хэрэгтэй. Тэр ангийн ахлагч захирагч холбогдох удирдлага яам тамгын газарын дарга сайдтай нь хөөж явуул! Монгол хүүгийн амь та нарын суудлаас үнэтэй юу? Ажлаа хийж чадахгүй бол зайл.
0 0 Хариу бичихЗочин 2019/01/25
Зүгээр л өөрөө үхсэн гэж хэлэх гээд байгаа юм уу Хүний хүүхдийг алчихаад төрийн албанийхан дарга нар нэр төрөө авч үлдэхийн тулд.? дарга нарт ямар хууль үйлчлэхийн биш
1 0 Хариу бичихЗочин 2019/01/24
alsan hvniig n tsaazaar awh heregtei vvniig dawruulj bolhgvi
1 0 Хариу бичихИргэн 2019/01/24
Сайдыг нь огцруул өлзийбаярыг нь зайлуул зодсон яргачинг цаазал ард түмэн шаардаж байна
2 0 Хариу бичихЗочин 2019/01/24
Зодсон даргыг нь зодож алах хэрэгтэй
0 0 Хариу бичихzochin 2019/01/24
araichdeee eh ornoo hamgaalah duu nar chini yaj tseregt yavah husel toroh bilee
0 0 Хариу бичихZochin 2019/01/24
Хүүрийн толбо ингэж үүсдэг юм бхдаа мэддэг нэг нь хэлээд өгөөч эвий дээ эвий яаж тамлуулаа болдоо
1 0 Хариу бичихзочин 2019/01/24
угаасаа л зодуур байдаг гэсэн хэнийгээ ѳмгѳѳлж хамгаалаад нуугаад байдаг юм хүнийг яаж ална яг тэрэн шиг нь алах хэрэгтэй
4 0 Хариу бичихIrgen 2019/01/24
yostoi novsh yumaa. 19 nas hurgehdee eej changa dugarch zagnaj uzeegui baih daa. Hairan saihan huu !
7 0 Хариу бичихЗочин 2019/01/24
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Одоо огцрох ёстой.
6 0 Хариу бичихYAAj baigaa yumbe 2019/01/24
xvniig vxeld xvrtel ni tamaldag ni yaaj baigaa yumbe xvnii ami bas tiim amar alga bolchixdog zvil bish shv emchiin vzlegeer orood tentssen xvn tiim amar gvigeed baxardaad nas barna gej baixgvi Za shvd xugarax bol asuudal bish barag iim bolood irsen ni ix yum ch gexshig shorongoos dor
5 0 Хариу бичихЗочин 2019/01/24
0129 анги Дорноговь аймагт байдаг. Тэнд хурандаа ц.батбаяр, хошууч б.өлзийтогтох, ахмад ч.баттулга ахлагч дагва-эрдэнэ гэсэн хөсрийн новшнууд байдаг. Та муу новшнуудыг харааж байна. Есөн үеэрээ үхэж далд ор
18 1 Хариу бичихЗочин 2019/01/24
Хүүрийн толбо гэж ийм юм байдаг юм, яг цохиулаад хөхөрсөн юм шиг. Хуулийн байгууллагын шинжилгээгээр нарийн дүгнэлт нь гарах биз;
3 7 Хариу бичихЗочин 2019/01/24
zodson l baij taarna da
4 0 Хариу бичихЗочин 2019/01/24
Цагдаагийн байгууллагад итгэх арга алга бүх мэдэгдэл нь хуурамч гадны нөлөөгүйгээр амиа алдсан гэсэн мэдээлэл хийсэн тэгтэл манай сэтгүүлчид үнэнийг мэдээллээ
1 0 Хариу бичихGun emgenel ilerhiley 2019/01/24
Shorond hun zoduulad uhlee gej sonsoogui yum bn. Tseregt hairan huhdud min ymar ih endej ymar ih hohirch bnaa. Mongol uls ch yostoi utgaara samurch bgan bn daa. Haanach shudraga zuil gej alga.
4 0 Хариу бичихЗочин 2019/01/24
2013 онд 18 настай залуу налайхын 014р анги руу алба хаахаар яваад амьд эргэж ирээгүй юм даг.
3 0 Хариу бичихЗочин 2019/01/24
iim aimar boltol gemtsen bhd gadnii nuluugui gesen dugnelt garsan geh yum. Tegeed ene zaluu zugeer bj bgaad l unaad uhsen shte geh geed bgaa l yum bna da. Baahan ujig uvchtei bsn yum bna le, tegeed ter ni sedereed l ungursun yum bna gesen dugnelt gargah ni l de. Tsergiin alband eruul mendeeree tentslee geed l tseregt tatsan bmaar yum. Yostoi l nuguu atgasan garan deer uuruu unasan bna le, barij bsn hutga ruu uuruu l orchihno le shte gedeg shig l dugnelt uguh geed bna da.
3 0 Хариу бичихNuuts 2019/01/24
Nodilon ch gsn 029 angiin baildagch daragttaa oshigluuleed holondoo hagalgaand orjiisoon ywbal bgaa shvv odoo hurtel batlan hamgaalah yamnaas hereggiin udaashruulsaar l bgaa
7 0 Хариу бичихЗочиннээ 2019/01/24
Аавын хүү армид яваад арван есхөн насандаа бусдын гарт амиа алдаад авилгалд нэрвэгдсэн улс төр ч болон арми, цэрэг цагдаагийн дүрэмт хувцасны голууд нь хэргийг нуун далдалж гадны нөлөөгүй гэх? Ардчилсан нийгэмд амьдарч байгаа нэрийдлээр аавын хүүхдүүд ээжийн охид нь хүний гарт амиа алдацгаагаад байхад энэ улсад чинь хэн тогтож үлдэхийн бэ?
15 0 Хариу бичихZochin 2019/01/24
...МАНАЙХ БОЛОН ХУУЧИН ЗӨВЛӨЛТИЙН ОРНУУДАД ЦЭРГИЙГ ХҮН БИШ УЙДАА ЗУГАА ГАРГАГЧ, ҮНЭГҮЙ БООЛ МЭТЭЭР ХАНДАЖ ИРСЭН. ТЭР 20 Р ЗУУНЫ СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ САЛААГҮЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ЦЭРГИЙГ ЦЭРГИЙН ЭРДЭМД СУРГАХ ЁСТОЙ БОЛОХООС БИШ ӨДӨРЖИН КАЗАРМД ХАШЖ ХОРЬЖ, УЙДАА ГАРГАДАГ ХАГАС ШОРОНЖСОН МАЯГИЙН СОЁЛД СУРГАХ ЁСГҮЙ Л ДЭЭ. БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРҮҮЛЭЭР СЭТГЭДЭГ ЗАЛУУС ОДОО АЖЛАА ХИЙХ БОЛСООН. /Copy/
9 0 Хариу бичихЗочин 2019/01/24
Агшсан тархитай арчаагүй юмнууд хүний сайхан үрсийг алж байна. Тэгээд энийгээ дасгал сургуулилт даасангүй гэхвий. Хүн бүр адилхан биш, цэргийн сургуулилтыг адилхан даваад гарч чадахгүй. цэргүүдтэй шууд харьцдаг албан тушаал дээр дээд мэргэжлийн туршлагатай багш нар ажиллах ёстой. Хүний амь үнэгүйдэж байна
5 0 Хариу бичихОдно 2019/01/24
Энэ одоо хэдэн он бэ , цэл залуу хүн үхчээд бхд гадны нөлөөгүй гэж юуга яриад бна вэ, хайран хүүхэд маш их дургүй хүрч бна
13 0 Хариу бичих