“Мобиком”-ынхон далайхад хэрэглэгчид далдирна

Зах зээлд монополь байна гэдэг бусдыг өмнөө бөхөлзүүлж, өөрийн дураар аашилна гэсэн үг биш. Харамсалтай нь манай монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа давуу эрх болгон далайлгаж хэрэглэгчид, үйлчлүүлэгчдээ өмнөө сөхрүүлж байх дуртай. Тийм хандлагын нэг жишээ нь үүрэн телефоныхон, тэр дундаа “Мобиком” компанийнхны үйл ажиллагаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд “Мобиком”-ынхон дараа төлбөрт үйлчилгээний арваад багцаа нэгтгэн ердөө хоёрхон төрлийн багц болгохоор болоод байгаагаа зарлажээ. Өмнө нь Signature, MobiZone, iPhone, MobiMix болон байгууллагад зориулсан Corporate Basic, Corporate Middle, Hybrid 1, Hybrid 2, Hybrid 3 багцуудыг сонгож хэрэглэдэг байсан үйлчлүүлэгчид одоо Миний Моби болон Хосолсон төлбөрт Hybrid гэсэн хоёр багцад л баглагдах болж байна.

Сонголт хэдий чинээ өргөн байна хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хувьд ашигтай. Гэтэл хэрэглэгчдийнхээ сонголтыг танаж, хоёрхон багц үйлчилгээг хүчээр тулгаж байгаа нь шулуухан хэлэхэд луйвар, булхай юм. Үүрэн телефон хэрэглэгчдийн хувьд сарын хэрэглээ янз бүр байдаг. Сард 10-20 мянган төгрөгөөр ярих хүн байхад 40-50 мянга, бүр 100-200 мянган төгрөгийн яриа хийдэг хэрэглэгч ч бий. Тиймээс хэрэглээний багцуудыг олон шатлал, ангилалтай, харилцан адилгүй нөхцөл, төлбөрийн босготойгоор санал болгосон байдаг. Энэ нь зах зээлийн хууль. Харин үүний эсрэгээр “Мобиком”-ынхон энэ нөхцөлүүдээ цуцалж хоёрхон л ангилал болгох нь.

Ингэснээр хэрэглэгчид л хохирно. Ийнхүү сонголтгүй үйлчилгээ тулган шаардах нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл юм. Энэ үйлдэл нь “Мобиком”-ынхны хувьд гэм биш зан, гэнэт биш хууч болсон. Үе үе хэрэглэгчдийнхээ хэтэвч руу лавхан гараа дүрдэг нь тус компанийн хувьд эхнийх ч биш. Өмнө нь ШӨХТГ-аас удаа  дараа шалгалт явуулж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах арга хэмжээ авч байсан байдаг.

Тухайлбал, дөрвөн жилийн өмнө ШӨХТГ-аас “Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргаж байв. Тус компани үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг аж. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг гаргахдаа хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байв.

Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүсдгийг ч ШӨХТГ тогтоож байсан юм. Тухайлбал хэрэглээ нь 300 мянган төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мессежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан тохиолдол ч бүртгэгдэж байв.

Түүнчлэн гурван сарын турш нэгж худалдаж аваагүй бол тухайн хэрэглэгчийн дугаарыг шууд устгадаг дээрэнгүй үйлчилгээ ч “Мобиком”-д бий. Гэнэт сүлжээ орохгүй болохоор нь сим картаа эвдэрч гэж бодон үйлчилгээ авахаар очоод дугаарыг нь устгасныг сонссон хэрэглэгч “Мобиком”-ыг сонгосондоо л гутрахаас өөрөөр яах билээ.

Энэ мэтээр “Мобиком”-ын үйлчилгээ хэл ам, хэрүүл зарга, гомдол чирэгдэл дагуулдаг ч хэрэглэгчдийн эрх ашиг хөсөр хаягдсан хэвээр. “Мобиком” давуу эрхээрээ далайлгаж, хэрэглэгчид далдирсаар байх уу. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (71)

  1. Дугаартайгаа бусад үүрэн холбоо руу шилжих юу болсон бэ? Энэ талаар танайх нэг сурвалжлаач.

    0 0 Хариу бичих
  2. Mobicomiig bur anhnaas ni l herelej irsen ch hereglegch bidend halgaatai l baih uym daa. Odoo ch uur operator songodog ch uym uu geed l bj bna.

    0 0 Хариу бичих
  3. Mobi arai yimaaa,!!!!!!! Tanai hariltsagch BH unen sonirhol alga, hucheer bagts shiljuulj bolohgui, tanaihaar dutsan bish, uur songolttoi sky,unitel , G mobil bn dag ,Davartsan Mobi

    0 0 Хариу бичих
  4. odoo mobico. bas deer ueiinh shigee monopol bha bolison bnlee niit hereglegchdiin 37% ni mobicomiig ereglej bn gsn statistik bnle unitel 32% bsn eh surwalj ni ХХЗХ

    0 0 Хариу бичих
  5. Мобиком шулаач ш дээ 50000 хүнээс 100 төгрөг аваад байхад хэд болох уу бодоод үз дээ хэрэглэчид тэр болгон төлбөрөө анзаардагүй ш дээээ

    0 0 Хариу бичих
  6. Угаасаа моби их сонин болсон. Tedy оронгууд хүн дуртай сонирхсон зүйлээ авах гэхээр энэ зүгээр гэх. Сонирхсон багц нэгжээ авч болохгүй болсон бна лээ.

    0 0 Хариу бичих
  7. Энэ хогийн мобикомийг муулан муулан хэрэглэж байдаг хэрэглэгчдийн тэнэглэл.

    0 0 Хариу бичих
    • ene deden too l bhgui yu dugara solihoor buh humuusdee dugaraa solison gj helh tsag zav alga bn

      0 0
  8. tulsun tatvaraasaa 2% iig jildee 1udaa butsaaj avch baina. getel zgr xudaldan avalt xiisen geed 1%iig butsaaj uramshuulj bn ter us butsalgagch yarij bgaa xuniig burxan urshuug

    0 2 Хариу бичих
  9. Bvgdeeree mobikomoos tatgalzii odoo bvged l gertee enterneettei bolchixson b.xad data geed soliorox ym

    2 0 Хариу бичих
    • Чи л өдөржин гэртээ суудаг юм бгааз

      4 0
  10. Za Eagle min yu ch bicheed bgaam dee, setguulch ni yasan medleg muutai gar ve? 100-200 myangan tugrugiin yaria hiideg uy ongorsoon hongoruudaa. Minii mobi bagts ni buh suljeend 29900tugrugiin bagtstai shde meddeggui ymu ene deeree 4900 msg bagts nemeed avchihna niit sard 34800 tug tuluud buh operator unegui yarina shd. Nadaas dor setguulchtei gazar bnaa bas lol

    0 3 Хариу бичих
    • Эвийдээ Тэр газрын мухартаа л байж бай дөө

      0 0
    • 9911 9909үүд бол тэр хавьцаа гардаг гэлцдйин бналээ. Чи бид 2ын муу оюутны дугаарууд бол жулдах бхөө хүхээ.. Амьтан хүн харааж бахирч юүхэв

      3 0
  11. 3han say yum bj yasan ih yum husdeg gulugnuud wee oligtoi ajil hiij chaddiim shig

    1 0 Хариу бичих
  12. Ugaasaa luivarchin shde bi A6 gej utas liizingeer avsan tegsen uur gazar hamaagui hyamd baisan huugui ntr gej shal hudlaa

    0 0 Хариу бичих
  13. Мобиком болон бусад операторууд ижилхэн, хэрэглэгчийн авсан датаг хэргэлж дуустал нь үлдэгдэлээр хадгаламаар байна, хоног нь дуусах гээд хүүхэд залуучууд өдөр шөнөгүй утасаа шагайж эрүүл мэндээрээ хохирч байна.

    1 0 Хариу бичих
  14. Хамгийн новшийн үйлчилгээтэй газар бол мобиком тэр дата нь бол бүр ярилтгүй

    2 0 Хариу бичих
  15. Хэхэ энэ бол яах аргагүй захиалгат нийтлэл байна өө. Захиалгат байсан ч гэсэн жоохон судалгаатай гус л даа. Өрсөлдөгч компаниуд нь захиалгатай нийтлүүлж байгаа бол жоохон үнэмшилтэй хийх байж дээ. Өөрсдийгөө ингэж барьж өгөх гэж ккк. Энэ бол ямарч тэнэг хүн харсан илт дайрч давшилсан захиалга гэдэг нь илт байна өө.

    15 11 Хариу бичих
    • Hha haraajaar suuliin 3 udur darallaad mobi ged dairaad bhr chin hudaldagdsn gehgu uur yughvdo lol

      0 0
    • Та чинь мобикомд ажилладаг хүн байх тэ )

      2 0
  16. Дата бол арай шд сард өчнөөн төгрөгний дата авч бна

    1 1 Хариу бичих
  17. Ер нь Мобиком Монголын ард түмнийг, хэрэглэгчдийг ямар нэгэн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаар нь далимдуулан маш их шулж мөлжиж байгаа. Жишээ нь: Дата дээр гарч байгаа луйвар. Хэрэглэгч дата авч хэрэглээд үлдэгдэл дата нь байж байх л ёстой. Гэтэл хоног нь дууссан гээд шууд 0 болно. Хүний дансанд байгаа мөнгийг шууд 0 болгоод авч байгаатай адил. Манайхан үүнийг анзаардаггүй. Шулуулаад л яваад байдаг.!

    6 3 Хариу бичих
  18. Yag unen, uneheer hereglegchidee hohirooj shulj bna, bi gehed 7 jil barisan mobizone bagtsaa hybrid bolgood nadad tobirson bagts bish yum bna gd sariin daraa butsaad zone bolgoh gehed manaid hybrid bolon mymobi gsn l songolt bga gd tulgasan

    2 2 Хариу бичих
  19. Ямартай ч Мобид сэтгэл хангалуун байдаггүй.

    1 2 Хариу бичих
  20. Мобиком миний хувьд 3 дахь нь болох гэж байна. Байсхийж байгаа л наад үйлчилгээ чинь байхгүй хаагдлаа гээд өөр өндөр үнэтэй үйлчилгээнд оруулдаг. Энэ арай даварсаан. Бусад улс орон шиг сайхан болгох гэж байгаа гээд үлгэр яриад байдаг юм байна лээ. Бусад улс орон шиг өөртөө таарсан үйлчилгээгээ сонгох эрхээ эдэлмээр байна. Энэ дээр Мэдээлэл харилцааны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар анхаарч арга хэмжээ авъя аа.

    3 1 Хариу бичих
  21. Бас хаанахын захиалгаар Моби руу дайраад унаваа. Одоо бас баахан муулнаа

    11 1 Хариу бичих
  22. Dugaaraa avaad l ybna daa shine huuli garval nuguu huuhedtei huuhen nuhruusuu salj chaddaggvi shig amidarch bna

    0 0 Хариу бичих
    • Эхлээд ядахдаа моби бариад үзчих. Дараа нь бүлтэр.

      2 0
  23. za dAa, Eaglenews, Mobicom, Golomt bugd l business iin baiguullaguud, bieniihee hereglegch n boltsgooj business n uragshilj bdag. Negniihee esreg iim niitlel zahialj bicheed l, ethic gui l asuudal bna.

    11 0 Хариу бичих
  24. Bi durgui hureed shuud uniteleer solison taalagdahgui bvl zaaval bariad yahiin psda shuud l solioch chadahgui bol hunii helsniig duugui tuluud yav

    0 2 Хариу бичих
  25. Моби гийн дугаар хэрэглээд 19 жил болж. Байж л байхаас

    0 1 Хариу бичих
  26. Nemelt data mash hurdan duusdag gedeg n unen shuu, busdaar bol gaigui ee hoorhii.

    0 1 Хариу бичих
    • Хөөрхий Монголын эмгэнэл яг энэ хүнээр илэрч байгаа юм. Энэ улс чинь хууль дүрэмтэй, засаг төртэй тусгаар улс. Зохицуулах хороо, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гээд л энэ бүгдийг чинь хянаж, хууль дүрмийг сахиулах үүрэгтэй байгууллагуудын хяналтан дор ямарч бизнесийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Өөрийн чинь дата хэрэглээгүй байхад дуусаад энэ дээрх байгууллагууд ажлаа хийхгүй байна уу? Энэ улс хэзээ хөгжих вэ гэвэл сайн улс төрч, удирдагчид гарч ирээд л тэр дороо хөгжчихгүй. Ард түмэн өөөрсдөө соён гэгээрч, мэдлэг боловсролтой, соёлтой болсон цагт цлс хөгжинө. Тэрнээс биш энэ хүн шиг ухаалаг утас бариад, утаснаасаа дор ухаан муутай, мэдлэггүй хүмүүс олон байгаа цагт хэзээ ч энэ улс хөгжихгүй. Хэрэглээгээ ч хянаж мэдэхгүй юм болгоны бурууг бусад руу чихдэг энэн шиг хүмүүс хэзээ хөгжих юм бол доо. Энэ хүнд хандаж хэлэхэд ухаалаг утас хэмээх наад өөрөөс чинь ухаантай утас дээр чинь өөрийн тань хэрэглэсэн дата чинь нарийвчлалтай дэлгэрэнгүй харж болдог юм ш дээ. Утасныхаа ид шидийг ч бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байж том том юм ярина. Чааваас даа гэж.

      5 0
  27. 3sar hereglee hiigeegui gd 20jil barisan dugaariig min ashiglaltand bhgui bolgoj

    3 0 Хариу бичих
  28. Сарын хэрэглээ 80,0аас буудаггүйл байлаа. Миний моби руу ороод одоо сайхан байна. Миний моби хайбрид гэж 2 төрлийн багц шиг харагдавч дотроо хэрэглээгээрээ өөрөө багцаа сонгож бүрдүүлдэг нь харин ч зөв сонголт мөн шүү. Би лав хэрэггүй багцыг авахгүй яриа дата 2-г бүрдүүлэд л 45,0 төлж бна. Яаж ч хэрэглэсэн энэ мөнгөөл төлдөг.

    17 0 Хариу бичих
  29. заавад мобикомыг сонго гэж тулгаагүй шүү дээ. таалагдахгүй байвал өөрийг сонгоод хэрэглэх эрх байсаар байтал муулаад л хэрэглээд байдаг хүмүүс шүү.

    8 1 Хариу бичих
  30. Хэрэглээгээ хянах нь хувь хүний асуудал, бусад нь зах зээлийн жам баймаар юм. Бинзений үнэ нэмэгдлээ гээд үүрэн холбооныхон үнээ нэмж байсаныг санахгүйн байна.

    10 0 Хариу бичих
  31. Mobi unee buulgah geheer tsaanaas n zuvshuurduggui genee.estoi hutsaj bgashu. Bur neg ard tumniig shulaad surtsan gazar

    1 4 Хариу бичих
  32. Сэтгүүлч судалгаатай бичмээр байна

    12 0 Хариу бичих
  33. СКАЙТЕЛ ЧИНЬ ГЭСЭН АДИЛХАН Ш ДЭЭ. 20 МЯНГА, 40 МЯНГЫН БАГЦТАЙ. ЯРИАНЫ ТӨЛБӨР, ДАТА ХЭРЭГЛЭЭН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД САРЫН ТӨЛБӨРИЙГ 30 МЯНГАН ХОЛ ГАРГАНА. ЗА ТЭГЭЭД ТА ХЭРЭГЛЭЭНДЭЭ ТОХИРСОН МОНГОЛДОО 40 БАГЦАД ШИЛЖИНЭ ҮҮ ГЭСЭН МСЖ-ИЙГ ӨДӨР БҮР НИСГЭЭТЭЙ БАЙДАГ Ш ДЭЭ ХА ХА

    5 0 Хариу бичих
  34. Ene setgvvlch dugaaraa ustguulchaad sharandaa iim yum hiigeed yawaad bgaa yumaa da

    4 1 Хариу бичих
  35. Huurhii ene setguulch ingeed hoolnoosoo salah ni de.

    1 0 Хариу бичих
  36. за үнэн л бичиж. Моби үнэхээр суга штээ. нэгж хийгээд ярихад урсаад алга болно. адил хэмжээний нэгжээр юнитэл скайталд ханатлаа яриад бхд дуусахгүй. За тэр багц магц гэдэг бол жинхэнэ луйвар

    3 3 Хариу бичих
    • chi negjeer tseneglej baij yaj bagtsiin uilchilgeeg medeh weedee uuruu ehleed bagtsaa ashiglaj uzeed ingej bichw zugeer baih uurtuu taarsan zuw bagtsaa songochiwol zardal hamaagui baga baidag shu

      0 0
    • chi negjeer tseneglej baij yaj bagtsiin uilchilgeeg medeh weedee uuruu ehleed bagtsaa ashiglaj uzeed ingej bichw zugeer baih uurtuu taarsan zuw bagtsaa songochiwol zardal hamaagui baga baidag shu

      0 0
  37. Судалгаа дутуу хийсэн, бичиж муулж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бүрэн мэдлэггүй суга нийтлэл байна. Юм хөгжчихөөд байхад энгийн нэг сайт ороод бүрэн мэдээлэл авч болдог байхад ийм явцуу юм ярьж болохгүй ээ. 30 жил үнэгүй Candy цуглуулж ус буцалгагч авна ч гэх шиг. Сар болгон Candy-гээрээ цахилгааны мөнгөө төлөөд кофе авч уугаад явж болоол байна..

    13 0 Хариу бичих
    • Ter 600 tugrugnii tog toloh geed bgaa yavtsuu setgelgeetei gart heleed bn zahiin site orood sudalgaa hii sudalgaa. Banknii dansnaasaa Candy-ruugee mungu shiljuulchihdeg yum. Tegeed tsahilgaanaa tuluhuur 1% butsalt + data erh ogdog yum.

      1 0
    • Bi 100k-iin tolbor tolohod 600 candy ordog. Ene ni 600 togrog bizdee. 600 togrognii tsahilgaan gj yu bhav dee medrelee

      0 1
    • Ene yag medrelee jirgeenees awsan bgaa biz dee yadaj bichsen ymiig ni oilgoson bgaadaa

      1 0
    • Harin yag tegj. Sudalgaa hiigeegui mash buruu oilgolttoi yum bichij

      0 0
  38. Заавал ашиглах алба үгүй шүү дээ хүмүүсээ манай эгч юнител төлбөр гэж аймар гардаг гээд мобиг сонгож байх жишээний хэрэглээгээ хянаж чадахгүй бол зүгээр тохирсон зүйлээ л ашиглалдаа өөрөө хэрэглэсэн байж мобиком шуллаа гэх юм. Манайхан хэрэглэж байгаа юм аа дандаа муулна. Юнител-н фб хуудас руу орохоор бүгд л муулсан байдаг сонини улс шүү бүр больчихвол таарна. Та байрандаа амьдраагүй байсан ч байрны мөнгө гэж авсаар л байдаг. Дараа төлбөрт бол үүн шиг л үйлчилгээ шүү дээ. Урьдчилсан төлбөрт бол бүх оператор л адилхан нэгж хийхгүй бол устана шүү дээ. Сонин юм бичиж сурвалжилж цагаа алдсан байна. Хийцгүй сэтгүүлч байна ккк. Эсвэл захиалга л байх л даа мобикомыг доош нь хийх гэсэн өрсөлдөгчийн

    20 0 Хариу бичих
    • Хэрэглээгээ хянах гэхээр мобикомын 510 тусгай дугаар нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг шиг, сарын эхний бөгөөд сүүлийн 7 хоногт ажилладаггүй энэ тэр гэдэг байх шүү. Ёстой ойлгомжгүй. Намайг бас багцаа шинэчил гэсэн, өө энэ хэвээрээ байвал зүгээр, цааш нь хэлээрэй гэчихлээ. Дугаарыг хаах юм байгаа биз.кк

      0 0
    • Хэрэглээгээ хянах гэхээр мобикомын 510 тусгай дугаар нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг шиг, сарын эхний бөгөөд сүүлийн 7 хоногт ажилладаггүй энэ тэр гэдэг байх шүү. Ёстой ойлгомжгүй. Намайг бас багцаа шинэчил гэсэн, өө энэ хэвээрээ байвал зүгээр, цааш нь хэлээрэй гэчихлээ. Дугаарыг хаах юм байгаа биз.кк

      0 0
    • Хэрэглээгээ хянах гэхээр мобикомын 510 тусгай дугаар нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг шиг, сарын эхний бөгөөд сүүлийн 7 хоногт ажилладаггүй энэ тэр гэдэг байх шүү. Ёстой ойлгомжгүй. Намайг бас багцаа шинэчил гэсэн, өө энэ хэвээрээ байвал зүгээр, цааш нь хэлээрэй гэчихлээ. Дугаарыг хаах юм байгаа биз.кк

      0 0
    • Хэрэглээгээ хянах гэхээр мобикомын 510 тусгай дугаар нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг шиг, сарын эхний бөгөөд сүүлийн 7 хоногт ажилладаггүй энэ тэр гэдэг байх шүү. Ёстой ойлгомжгүй. Намайг бас багцаа шинэчил гэсэн, өө энэ хэвээрээ байвал зүгээр, цааш нь хэлээрэй гэчихлээ. Дугаарыг хаах юм байгаа биз.кк

      0 0
    • Хэрэглээгээ хянах гэхээр мобикомын 510 тусгай дугаар нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг шиг, сарын эхний бөгөөд сүүлийн 7 хоногт ажилладаггүй энэ тэр гэдэг байх шүү. Ёстой ойлгомжгүй. Намайг бас багцаа шинэчил гэсэн, өө энэ хэвээрээ байвал зүгээр, цааш нь хэлээрэй гэчихлээ. Дугаарыг хаах юм байгаа биз.кк

      0 0
  39. Миний хувьд 2006 оноос эхлэн Мобикомын дараа төлбөрт хэрэглэгч болсон. Багц нь МобиЗоне. Миний сарын хэрэглээ 11000-22000 төгрөгийн хооронд гардаг. Одоо өөр багц, суурь хураамж нь өндөр багцруу шилж гэвэл гэрээгээ цуцална. Яагаад гэж асуувал: 1-рт Илүү дутуу энэ тэр хөдөлгөөн, багц надад хэрэггүй. 2-рт Сайжруулна гэдэг нь дандаа л хэрэглэгчийн эрхийг зөрчдөг. 3-рт Зүгээр байсан зүйлийг оролдох нь хэнд хэрэгтэй юм. Лав л надад биш. Эцэст нь багцаа өрчилдөг л юм бол баяртай Моби гээд л болоо. Нэмээд хэлхэд гэр бүлийнхээ бүх Моби-г өөрчилнө.

    6 7 Хариу бичих
  40. Мобигоо хаяач дээ. Би л лав хаяад хэдэн жил боллоо, утсанд санаа зовохоо байсан.

    1 2 Хариу бичих
  41. Цагаан сарын 2500 нэгжтэй багцыг нь авсан чинь 2500 нэгж нэмэгдээгүй зөвхөн 3 хоногийн дотор ашиглах урамшуулал байсан. Тэр нь хүн хэрэглэхэд хэцүү. Иймэрхүү маягаар Моби их шулдаг.

    2 2 Хариу бичих
    • моби сим нь шидээд хэрэглэхээ болчих сонголт бна

      0 0
  42. soningin medee husad site dere tawaid baigam uu

    0 1 Хариу бичих
  43. хэрэглэх хэрэг чинь үгүй байхад илүү зардалаа таягдан хаял л даа залхуунуудаа !!

    0 0 Хариу бичих
  44. Эргүү сэтгүүлч нэртэй хүний сүг минь тэр миний моби багц чинь дотроо хүссэнээрээ багцаа бүрдүүлж болдог ш дээ. Мэдлэггүйгээ битгий гайхуул. Угаасаа толгой муутай хүмүүс л сэтгүүлч болдог гэсэн.

    8 2 Хариу бичих
    • Чи Мобикомд ажилладаг юм байна л даа.Үхлээ шд

      2 0
    • ugaasaa shulaach shde mobi

      2 0
    • ugaasaa shulaach shde mobi

      1 0
  45. Муусайн шулаачид. Эд нар яг ингэж шулсаар байгаад сурцийн бна. Муусайн луйварчингууд.

    2 2 Хариу бичих
    • багцуудаа улам сонин сонголтгүй болгожгаам бнаа саяхан би асуугаад аргаа бараал суужийна

      0 0
    • Багцаа сайн судлаач. Хямдхан багцууд байдаг шүү. 9900 -аар бүтэн сар сүлжээндээ үнэгүй ярьдаг ш дээ. Бухимдаад яахав.Сонголтоо зөв хий.

      1 0
    • уурлаад хэрэггүи хэрэглэхээ болчих олон хүн хэрэглэхгүи болчихвол моби зөөлрөнөө

      0 0