Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн хурал хойшиллоо

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
 
Учир нь Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй  байна.
 
Тиймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хийхээр хойшлуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бас юу вэ? Энэ улстөрийн томчууд нэг нэгнээ нээнтэглэсэн байдаг маш эмзэг сүлжээгээ эвдээд өдөр бүр л нэг нэгнийхээ булхайг илчилж хэвлэлийн хурал, зодоон хийдэг боллоо. Гэхдээ, арай ч Бат-үүл үгүй байлгүй дээ. Мэдээж, том алба тушаал хашиж явсан, нэр нөлөөтэй явсан хүн зүв зүгээр сууна ч гэж юу байхав, бага сага хөдөлгөөн байдаг л байх. Гэхдээ, Дорлигжав, Элбэгдорж, Энхбаяр нар шиг гэгээн цагаан өдрийн дээрэм хийх хүн биш л дээ. Бат-үүлээс юу ч гарч ирэхгүй гэдэгт бат итгэлтэй байна.

    0 0 Хариу бичих