БНХАУ-д ажиллаж амьдардаг монгол иргэн Х нь Монгол Улсаас очсон 5 эмэгтэйг ажилд ороход нь зуучилж өгч тус бүр 100 юаны урамшуулал авсан байна. Тэдгээр эмэгтэйчүүд ажил хийх биш биеэ үнэлэх зорилготой очсон байсан бөгөөд цагдаагийн байгууллагад баригдахдаа ажилд орохдоо иргэн Х-гийн тусламжийг авсан гэдгээ мэдүүлсэн аж. Үүнээс болж иргэн Х нь БНХАУ-ын хуулийн байгууллагад хүн худалдаалсан гэх хэрэгт шалгагдан байцаагдаж байгаа гэнэ. Хилийн чанад дах монголчуудын зөвлөл төрийн бус байгууллага энэ хэрэгт анхаарал хандуулж БНХАУ-д хоригдож байгаа иргэн Х болон түүний ар гэрийнхэнд хууль эрх зүйн болон бусад туслалцаа үзүүлжээ.