УЕПГ-аас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын байгууллагын саналыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр нууц санал хураалгахад хуралдаанд 58 гишүүн оролцож 67.2 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.