Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор 70 бүтээлч ажил хийнэ

БНХАУ-ын төв телевиз CCTV-гийн монгол хэлний салбарын удирдлага Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуягтай уулзаж хоёр орны харилцааны түүхт 70 жилийн хүрээнд хийх ажил үйлсийн талаар санал солилцжээ. Монгол, БНХАУ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам 70 бүтээлч ажил хийх төлөвлөгөө гаргажээ. Эдгээр ажлыг хоёр орны ард түмэнд сурталчлан таниулах чиглэлд Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол хэлний салбар хамтран ажиллахаар болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)