Орос, Хятадын худалдааны эргэлт анх удаагаа 100 тэрбум доллараас давлаа

2018 оны арванхоёрдугаар сарын дундуур Орос, Хятад хоёр улсын худалдааны эргэлт 100 тэрбум  доллараас давлаа гэж БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгдсэнийг  РИА "Новости" агентлаг дамжуулжээ.

Гао Фэн хэлснээр, худалдааны эргэлтийн өсөлтөөр Хятадын худалдааны үндсэн түншүүдийн дунд Орос нэгдүгээр байранд байгаа ажээ. 100 тэрбумын босгыг давсан үзүүлэлт нь  “түүхэн дээд амжилт” хэмээн улстөрч хэлжээ.

Бээжин цаашид  хоёр орны харилцааны хөгжлийг нэмэгдүүлэхэд бүх боломжийг ашиглана гэж Гао Фэн тэмдэглэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)