Хилэнтийн гүүрээр нүүрс тээвэрлэхийг зогсоожээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган, Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн голын гүүрээр тээвэрлэлт хийжээ. Ингэснээр гүүрний эвдрэлд нөлөөлж, даац хэтрүүлэн тээвэрлэж, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул ийнхүү зогсоосон байна. Мөн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байгаа аж.