Хабиб Нурмагомедов 10 хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхээр болжээ

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов шинэ оны өмнө олон нийтийн сүлжээгээр өөрт нь захидал бичсэн 10 хүүхдийн хүслийг биелүүлэхээр амласан билээ. Тэгвэл энэхүү цахим “уралдаан”-ыг дүгнэх хугацаа болж, Хабибаас бэлэг авах 10 хүүхэд сонгогджээ.  

“Хабибт бичсэн захидал” хэмээх энэ бичил төслөө тэрээр өөрөө санаачлан зохион байгуулсан бөгөөд өмнө нь өсвөр үеийнхэнд хандсан олон хүмүүнлэгийн үйлсийг өөрийн санаачилгаар гүйцэтгэж байсан. Энэ удаа тэрээр Instagram дахь дагагч хүүхэд багачуудаасаа хүсэл мөрөөдлөө сэтгэгдэл хэлбэрээр бичихийг уриалсан постыг өнгөрсөн сарын 30-ны өдөр оруулсан юм. Түүний постон дор олон мянган сэтгэгдэл цугласнаас 10-ыг нь сонгон хүсэлтийг нь биелүүлэхээр болсон байна. Хабибын анхаарлыг энэ удаад өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд илүүтэй татаж, тэдэнд анхаарлаа хандуулжээ.

Тухайлбал, сонгогдсон 10 хүүхдийн нэг болох найман настай Аймен “Шинэ жилээр надад амттан бүхий маш олон бэлэг өгсөн. Жаахан хүүхдүүд амттанд дуртай байдаг болохоор бэлэгнүүд бүгд надад таалагдсан л даа. Гэхдээ би тэргэнцэртэй болохыг маш их хүсч байна. Ээж маань намайг үргэлж тэвэрч явдаг. Бид эмчилгээ хийлгэхээр ийш тийшээ үргэлж явдаг болохоор түүнд их хэцүү байдаг. Одоо байгаа тэрэг маань багадчихсан. Хэрвээ зориулалтын тэрэгтэй болчихвол ээжид маань амар болно” хэмээн бичжээ.   

Булчингийн хатингаршил өвчтэй  13 настай Курбан амьсгалын аппараттай болохыг хүсчээ. Тэрээр "Би алхаж чадахаа болиод дөрвөн жил болж байна. Миний туссан өвчин эдгэшгүй. Би үүнтэй эвлэрсэн. Гэхдээ надад нэг мөрөөдөл бий. Би цээж дүүрэн амьсгалахыг мөрөөддөг. Гэвч энэ нь амьсгал дэмжих аппаратгүйгээр боломжгүй зүйл. Гэтэл ийм аппаратыг ээж маань авч хүчрэхгүй” гэсэн байна.

Төрөлхийн дүлий Ратмир хэмээх зургаан настай хүү спортоор хичээллэж, өөр шиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үлгэр жишээ болохыг хүсдэг гэсэн нь мөн Хабибын таалалд нийцжээ. Тэрээр хүүхдүүдэд хэрэгтэй зүйлсийг нь авч өгөхөөр болсон бөгөөд Ратмир хүүг Москвад байгуулсан шинэ спорт заалныхаа нээлтийн ёслолд урьсан байна. Тэрээр “Москвад хүрээд ир. Хамтдаа тууз хайчилцгаая. Энэ зааланд нэг ээлжиндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэгүй хичээллүүлэх болно” гэж хариу бичжээ. Тэрээр сонгогдсон хүүхдүүдэд бүгдэд нь энэ мэтчилэнгээр хариу бичсэн байна.   

Хөлбөмбөгөөр хичээллэдэг Билал хэмээх хүү Хабибын сонгосон 10 хүүхдийн нэг болсон байна. Тэрээр Барселона багийн тоглолтыг үзэхийг хүсчээ. Хабиб түүнд “Дүү минь ээ. Чиний хүслийг сонслоо. Чи “Барса”-гийн фанат юм байна. Харин би “Реал”-ынх. Гэхдээ мөрөөдлийг чинь бүрэн биш ч гэсэн биелүүлэх боломж надад байна. Ирэх гуравдугаар сарын 5-нд Мадридад “Аваргуудын лиг”-ийн хүрээнд “Реал”-“Аякс” багийн тоглолт болно. Энэ тоглолтын албан ёсны урилга надад байна. Тийшээ хамт явъя. Дараа нь тоглогчдын бэлтгэлд хамрагдах ч боломж гарна. Би тэнд бас оролцох ёстой юм. Ур чадвараа харуулж чадвал Испанид үлдэж ч болох юм” хэмээн бичсэн байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

У каждого из нас есть мечта, особенно у детей. Я с детства мечтал стать профессиональным спортсменом, благодаря упорному труду и постоянным тренировкам я этого достиг.В 2019 году я бы хотел осуществить мечты детей или приблизить их к исполнению желаемого. Для этого напишите мне письмо от вашей семьи или детей вот таким образом: 1. Напишите письмо о себе, а также о вашей мечте или подарке, который вы хотите получить от меня. 2. Опубликуйте пост с письмом и фото в вашем профиле Instagram. 3. Обязательно поставьте хэштег #ПисьмоХабибу, чтобы я смог найти ваше письмо переходя по хэштегу. 4. К 7 января я лично прочитаю все письма и выберу 10 из них, чьи желания я осуществлю. При поддержке @reebok_russia и @gorillaenergy @hickmet_travel

A post shared by Khabib Nurmagomedov (@khabib_nurmagomedov) on

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Братишка,твою мечту,хоть ты и фанат Барселоны, а я Реала,придётся осуществить(хотя и не в полном объёме).5 марта в Мадриде пройдёт матч Лиги чемпионов Реал-Аякс.Я Получил официальное приглашение от Реала, предлагаю тебе посетить данное событие вместе,а также провести тренировку с игроками Реала в котором я приму участие ИншаАллагь. Поэтому приглашаю тебя, думаю тебе понравится),проявишь себя на тренировке,возможно и останешься в Испании))). С тобой скоро свяжутся.

A post shared by Khabib Nurmagomedov (@khabib_nurmagomedov) on


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мужик

    0 0 Хариу бичих