Б.Тэгшбаяр Азийн аваргад аман хүзүүдэв

Индонезийн Жакарта хотод ханан тойргийн дугуйн уралдааны насанд хүрэгчдийн Азийн АШТ өчигдөр болжээ. 39 дэх удаагийн тэмцээний бөөн гараатай төрөлд манай улсаас залуучуудын дэлхийн аварга Батсайханы Тэгшбаяр мөнгөн медаль хүртсэн байна. Түүний урд Тайландын тамирчин орсон бол гуравт Хонконгийн дугуйчин хурдалжээ. Б.Тэгшбаяр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

 Б.Тэгшбаяр аварга энэ сарын 25-27-нд Хонгконгод Дэлхийн цомын АШТ-нд оролцох ба мөн Олимпийн эрх авах олон олон тэмцээнд оролцох юм.
2019 онд Монголын Tрэйк дугуйг төлөөлөн Азийн аварга болон бусад олон тэмцээнүүдэд Олимпийн эрхийн төлөө оролцох тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, С.Жамбалжамц нарт Монголын дугуйн холбооноос баяр хүргэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)