М.Энх-Амгалан: Өөр гишүүдийн асуудал шалгагдаж байгаа. Шаардлагатай бол оруулж ирнэ

ЖДҮХС-нд анх 1041 материал иржээ. Үүнээс шаардлага хангахгүй гэж хассаар 431 төсөл үлдэж, дахин хурлаар авч хэлэлцэн 134-т нь зээл олгосон байна.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан

“Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхы шүүлтүүрээр буюу 1,041 төслөөс л хасагдчих байсан төслүүд. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор  нягтлаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хийж буй ажил. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ.

Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм.

Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлага хангаагүй гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн.

Л.Энхболд гишүүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөж ээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна.

Б.Ундармаа гишүүний хувьд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Хараажаар илт хууль зөрчсөн гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох чадваргүй хуулийг уландаа гишгэж хууль ёст төрт улсын суурь зарчмыг зөрчсөн тул, бүгд тарсан нь дээр. Зайлуулъя. Энх60лдтойгоо цуг бүгд зайлуулах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. Хараажаар илт хууль зөрчсөн гэмт этгээдүүд хариуцлага тооцох чадваргүй хуулийг уландаа гишгэж хууль ёст төрт улсын суурь зарчмыг зөрчсөн тул, бүгд тарсан нь дээр. Зайлуулъя. Энх60лдтойгоо цуг бүгд зайлуулах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  3. Завхарсан, увайгүй, ичдэггүй, замбараагүй, ёс зүйгүй хамсан нийлсэн хулгайчууд улс төрд байх хугацаандаа эх орноо хөсөр хаяж, ард олон улсаа хөгжүүлэх өчүүхэн сэтгэлгүй эд нар хэн бэ??????? Монгол төрийг ингэж бузарлаж болох уу? Тэрбум тэрбумаар нь завших зураг гаргаж биенээ их бага идсэнээрээ дуудаж ард иргэдийнхээ боломжийг юу ч үгүй болгочихоод одоо өөрсдийгөө хамгаалан хууль ёсыг гажуудуулж байгаа нөхдийг хараад доромжлуулаад сууж болох уу? МАН-ыг татан буулгах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  4. ... албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл аваад төсөл хэрэгжүүлээгүй, өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авсан гэсэн байхад уу. ёстой шившиг, бүгд адил болохоор хамгаалцгаагаад байна ш дэ.

    1 0 Хариу бичих
  5. JDYchid battai hamgaalalttai bnaa, ZGiin tergyyn zohion baiguulagch ni biz dee

    1 0 Хариу бичих
  6. Г.Солтан гишүүн: Хүүгийн компани нь зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлага хангаагүй гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн. Л.Энхболд гишүүн: Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй, өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөсөн нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдсон. Б.Ундармаа гишүүн: урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гээд тодорхой байна ш дэ, прокурорыг ажлыг нь хийлгэ. Нөлөөлж байгаа бүхнийг ил болгох хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  7. Аргагүй л бүхэн эрхийг нь түдгэлзүүлэх өөр ямарч арга алдаа. Хулгайчидаа. Дамбаочир гэдэг тамочир гэмгүй царайлсан луйварчин. Угдөрмаа мэргэжлийн хулгайч. Солтан нарыг нэг камерт хориод шалгалтаа үргжлжлүүлдээ

    1 0 Хариу бичих
  8. тодорхой байна ш дэ, УИХ гишүүнээс түдгэлзүүлж, прокурорыг ажлыг нь хийлгээч ээ. Энэ хамгаалаад байгаа бүгд “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж болно биз дэ.

    1 0 Хариу бичих
  9. МАН шүү дээ. Монгол орныг 100 жил хариуцлагагүй болгож өдий хүрсэн нам. Үүнийг нь ялсан нам нь залгамж болгон үлгэр авч Монгол улсыг хариуцлагагүй, үйлдвэржилтгүй, хэрэглэгч улс болгон мөхөөсөн. Одоо бүх намуудыг татан буулгах хэрэгтэй. Шинээр намуудыг бүртгэн ээлжит сонгууль хийх хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  10. Ойлгомжтой л юм байна шүү дээ. Гишүүд үгүй гэж гүрийгээд. Нямдорж гэмт хэрэг биш гээд байхгүй уг нь ойлгомжтой зүйл байна даа УИХ яахыг нь Харж л байя

    2 0 Хариу бичих