Манай сурагчид дэлхийн топоор шалгарчээ

Кембрижийн боловсрол олгож буй 160 орны 10,000 гаруй сургуулийн сурагчдаас манай сурагчид шилдгээр шалгарчээ.

Уг шалгаруулалтаар "Орчлон" сургуулийн 11-р ангийн сурагч А.Ашид математик болон байгалийн ухааны нэгдмэл агуулга гэсэн 2 хичээлээр, 12-р ангийн сурагч А.Оюунгэрэл математикийн хичээлээр дэлхийн топ сурагч болсон байна. 

Кембрижийн хөтөлбөрийн Дэлхийн топ үнэлгээтэй сурагчийг жил бүр шалгаруулдаг бөгөөд манай улсаас хоёр хүүхэд хамгийн өндөр оноог авсан тул ийнхүү сертификат гардан аваад удаагүй байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)