Жинхэнэ гэж худалдаалагдаж байгаа таван чулууны нэг нь үнэн хэрэгтээ “синтетик” гаралтай гэж Оросын Сангийн яамны орлогч сайд Алексей Моисеев мэдэгджээ.

Таримал алмааз зах зээлд борлуулагдаж байгаа нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлж байна  гэсэн шинжээчдийн дүгнэлт гарчээ. Таримал алмааз хийх орчин үеийн технологи маш  урагшилсан бөгөөд байгалийн бүтэцтэй чулуунаас ялгагдах зүйлгүй аж. Хуурамч чулуу таних төхөөрөмжөөр ч илрэх боломжгүй тул байгалийн чулууг коджуулах шаардлагатай байгааг тэрээр дурджээ.  Орост одоо  үнэт чулуу, металлын  ангиллын системийг бүтээж байна.