Гурван академич гадаадын шинжлэх ухааны салбарын шагналыг хүртжээ

 Өнгөрсөн онд  манай улсын гурван академич гадаад орнуудын Шинжлэх ухааны салбарын томоохон шагналуудыг хүртээд байна. Эдгээр эрдэмтдийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр 11 цагаас ШУА-ийн 604 байранд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх юм.

Академич Д.Доржготов Монгол улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн бол Академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагналын эзэн болжээ. 

 Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг  Академич Д.Төмөртогоод олгосон байна.

Академич Р.Барсболдыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртээгээд байгаа билээ.
Мөн Доктор О.Самбуудорж шинжлэх ухааны гавьяат цолоор шагнуулжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)