Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ЗДТГ-ын А зааланд болно. Энэ удаагийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

10.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХАИС-д “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” гардуулах ёслол тус сургуулийн төв байрны “Хатан туул” театрт болно.

11.00 цагт Энэ онд нэг  академич Төрийн шагнал хүртэж, гурван академич гадаад орнуудын Шинжлэх ухааны салбарын томоохон шагналуудыг хүртээд байна. Эдгээр эрдэмтдээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

11.30 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "МОНГОЛЫН МИСТЕР 2019" улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

"Реалторуудын форум 2019"  төрийн ордны "В" танхимд болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)